Өвийн аянЗагвар
Одоо: Гэр бүлийнхнээ тэжээх
Мөнгөтэй харьцах нь хүн бүрийн мэдэх үйл явц болохыг би ажигласан. Тэд үндсэндээ ямар ч мөнгөгүйгээс-төлбөрөө төлөх хугацаанаасаа хоцорсон бас хоолоо залгуулахыг л хичээхээс эхэлдэг. Шарон бид хоёрт ч бас тийм үе байсан. Энэ нь олон жилийн өмнөх зүйл хэдий ч би үүнийг яг л өчигдөр мэт сайн санаж байна. Магадгүй та яг одоо ийм газарт байга байх.
Өвийн аяны библийн дагуух тогтолцооны хүрээнд энэ үеийг одоо гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Энэ бол таны толгой доошоо харсан үе шат бөгөөд таны бодож байгаа цор ганц зүйл одоо, одоо, одоо байна. Та яг одоо юу болж байгаад дарагдсан байна. Энэ нь яг таны нүүрний өмнө болж байгаа бөгөөд одоо л амьд үлдэхийг хичээж байгаа тул та ирээдүйн талаар үнэхээр мөрөөдөж чадахгүй байдалд байна.
Сайн мэдээ гэвэл энэ байна. Хэрэв та ийм газарт байгаа бол, та одоо дээр л анхаарлаа төвлөрүүлэх үнэхээр хэрэгтэй. Та одоогийн нөхцөл байдлынхаа талаар хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, Өвийн аянд таны хийх хамгийн анхны алхам бол өнөөдөр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх юм, учир нь ингэж л та мөнгөө хяналтаа оруулж, санхүүгийн эмх цэгцгүй байдлаа цэвэрлэж эхэлдэг. Таны Дөрвөн Хана болох-хоол унд, орон сууц, орон сууцны зардлууд, хувцас, тээврийн зардал-зэрэг нь байх ёстой газартаа байгаа бөгөөд таны гэр бүл аюулгүй байгаад эргэлзээгүй байх ёстой шүү.
1Тимот 5:8-д, Паул итгэгчид гэр бүлийнхнээ тэжээх үүрэг хүлээдэг гэж хэлсэн. Тэрбээр гэр бүлийнхнээ тэжээдэггүй хүмүүс нь "итгэгч бусаас ч дор" гэж хэлжээ. Одоо таныг гэр бүлээ эхлээд тэжээхэд хүргэдэг, тийм учраас энэ нь байхад тийм ч таагүй газар биш юм. Та тэнд үлдэхийг хүсэхгүй хэдий ч, та бараг л үргэлж эндээс эхэлдэг.
Хэрвээ та одоод байгаа бол, тэдгээр төлбөрүүдэд анхаарлаа төвлөрүүлэн, сар бүрээ төсөвлөж эхэл. Гэр бүлийнхээ аюулгүй байдлыг ханга, тэгснээрээ та дараагийн шатанд урагшлах боломжтой болно: Дараагийн үе шат, бид болон тэд байх болно. Бид дараагийн хэдэн өдрүүдэд эдгээр үе шатуудын талаар ярилцах болно.
Тогтвортой байдал, санхүүгийн хараат бус байдлыг олохын төлөө тэмцэж байгаа бол одоо л мөнгө эмх цэгцэнд нь оруулах цаг мөн. Санхүүгийн амар тайвны их сургууль бол Бурханы арга замын дагуу хэрхэн мөнгөө зохицуулахыг хүмүүст заадаг библи дээр үндэслэсэн хичээл юм. Өрнөөс хэрхэн гарах, мөнгөө хэрхэн удирдаж, зарцуулж, ухаалагаар хадгалах талаар суралц. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулдdaveramsey.com/fpuд зочилно уу.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.
More