Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар

Battlefield of the Mind Devotional

14-с 14 дахь өдөр

Христтэй адил бодол санаа

Энэ өдрийн эшлэл олон хүмүүсийг цочроодог. Эдгээр нь Библи дээрх үгс биш байсан бол хүмүүс итгэх ч үгүй байх байсан байх. Үүнийг уншаад ихэнх хүмүүс толгойгоо сэгсрэн, "Энэ үнэхээр боломжтой гэж үү?" хэмээн асуудаг.

Паул биднийг төгс эсвэл хэзээ ч алдаа гаргахгүй гэж энд хэлээгүй. Бурханы хүү Есүс Христэд итгэгчид болохынхоо хувьд бидэнд Христийн бодол санаа өгөгдсөн гэж хэлсэн. Христ бидний дотор амьд оршигч учраас бид сүнслэг бодлуудыг бодох чадвартай. Өмнө нь боддог байсан шигээ бид бодохоо больсон. Бид Түүн шиг бодож эхлэсэн.

Ариун сүнс бидний дотор орших үед, Христийн адил бодох нь биднээс гарах үйлс болдог. Христийн адил бодох нь биднийг зөв зам руу чиглүүлэхийн тулд өгөгдсөн. Бид Түүн шиг бодолтой байвал, бид эерэг бодлуудыг бодох болно. Бид ямар их ивээгдсэн бас Тэрээр ямар сайнаар бидэнд ханддаг бодохыг бодох болно.

Хуурамчаар гүтгэгдэн, ганцаардан,буруугаар ойлгогдсон гэх мэт олон сөрөг зүйлс Өөрт нь тохиолдох үед ч Есүс эерэг хандлагатай байсан. Хамгийн ихээр хэрэгтэй үед дагалдагчид нь Түүнийг орхих үед ч хүртэл Тэр эерэг хандлагатай хэвээрээ байсан--үргэлж урмын ба босгон барих үгийг Тэрэнр харамгүй өгдөг байсан. Түүний оршихуйд байх үед бүх айдас,сөрөг бодлууд болон урам хугарахаар итгэл найдваргүй байдлууд замхран алга болох болно.

Бидэнд байдаг Христийн бодол санаа нь эерэг байдаг. Тэгэхээр бид сөрөг бодол санаа бодох даруйдаа өөрсдийгөө Христийн адил бодол санаатай биш байгаагаа тэр даруй ухаарах хэрэгтэй. Бурхан биднийг өндөрт өргөмжлөхийг хүсдэг. Бидний сүнсний дайсан л биднийг унасан--сэтгэлийн дарамтанд орсон байлгахыг хүсч байдаг. Бидэнд сөрөг бодлууд бодох олон боломжууд гардаг боловч энэ бол бидний дотор ажиллаж буй Бурханы бодол санаа биш. Бид тэдгээр бодлуудыг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй. Тэдгээр нь биднийх биш!

Залбир: Эзэн би амьдралдаа Христийн бодлоор боддог байхыг үнэхээр хүсч байна, мөн би амьд байх өдөр бүртээ түүнийг мэдэрч амьдрахыг хүсч байна. Зөвхөн Таны хүсэлд нээлттэй байж хуучин бодол санаа болох буруу зам руу оруулах бодлуудыг түлхэхэд надад туслаач. Энэ бүхнийг Есүс Христийн нэрээр залбиран гуйлаа. Амен.

Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Battlefield of the Mind Devotional

Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жоес Маер Үйлчлэлд талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, www.joycemeyer.org- р зочилон үзнэ үү