Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар
Заримдаа бид сүнслэг тулааны тухайд санаандгүй буруу ойлголттой болчихсон явж байдаг. Бидний дайсан бол муу сүнс гэдгийг бид мэддэг бөгөөд бид түүнтэй өдөр бүр тэмцдэг. Гэтэл бидний амьдрал зөвхөн тулаан, тэмцэл дандаа биш ээ. Хэрвээ Христитгэлийн амьдрал өдөр болгон тулаан тэмцлээр л дүүрэн байгаад байвал, энэ нь ямар урамгүй вэ?
Христитгэлт амьдрал нь бас баяр хөөр хийгээд амар тайван юм. Бурхан биднийг дүүргэж өгсөн бөгөөд бид амар тайвныг олдог. Тиймээс бид амьдралаараа Түүнд хүндэтгэл үзүүлэхээ мэддэг.
Өнөөдрийн библийн үгэнд бидний дайсаны талаар Христитгэлтнүүдэд хандан Пэтрийн бичсэн захидалд-- үргэлж сонор сэрэмжтэй байхыг онцгой анхаарахыг сануулсан байгаа. Тэрээр ингэж хэлэхээсээ өмнө "Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүхий л зовнилоо Түүнд үүрүүл." (1Пэтр5:7) гэсэн. Бурханы бидэнд зориулсан тэр хайрыг бид өөрсөддөө дахин сануулах нь чухал.Бидний дайсан болох Сатан итгэлийг маань нураахын тулд "Хэрвээ Бурхан үнэхээр чамд санаа тавьдаг бол яагаад чамайг ийм хэцүү замаар явуулаад байгаа юм бэ?" "Хэрвээ Бурхан чамайг үнэхээр хайрладаг бол Тэр чамд ингэж хандах уу?" гэж худал ятгалга хийнэ. Хэрвээ тэр чамайг Бурханд намайг гэсэн сэтгэл байхгүй ба би хайрлагдаагүй юм байна бодлыг чамд төрүүлэх аваас л , тэр чамд үл итгэлийн үрийг суулгачихаж чадна.
Амьдралын хүнд хэцүү зовлон бэрхшээлтэй тулгарах үед бидэнд сонголт ирдэг. Пэтрийн хэлснээр Бурхан Эзэнд бүхийл санаа зоволт, зовлон шаналалаа өгөх. Нөхцөл байдал ямар ч хэцүү байсан та өөртөө Бурхан надтай хамт байгаад зогсохгүй Тэр намайг хайрладаг бөгөөд хангах болно гэдгийг дахин сануулаарай.Залбирал: Тэнгэрлэг Аав минь,дайсан намайг итгэлгүй болгохын тулд Таны намайг хайрласан хүчирхэг хайрыг тань үгүйсгэхийг оролдож байна. Харин би Абрахамын адилаар Таны амлалтууд дээр бат зогсох болно. Надтай үргэлж хамт байх Таны баттай амлалтанд тань би тайвширч байгаадаа талархаж байна. Амен.
Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!
More