Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар

Battlefield of the Mind Devotional

14-с 1 дахь өдөр

Сайтар- боловсруулсан төлөвлөгөө

"Яаж чадаж байна аа?" хэмээн Хелен хашхирсан. "Чи яаж ийм зүйл хийж чадаж байна аа?"

Том дэмий л эхнэр рүүгээ ширтэн харж байсан. Тэр завхайрах гэм үйлдэн, өөрийн гэмт үйлдэлтэйгээ нүүр тулан,улмаар эхнэрээсээ уучлалт гуйсан.

Том нүдэндээ нулимс цэлэлзүүлэн, "Завхайрахаар хэзээ ч би төлөвлөөгүй шүү дээ" гэж хэлсэн.

Том үнэнээ л хэлж байгаа нь энэ. Тэрээр олон буруу сонголтуудыг хийж байгаагаа мэдэж байсан ч, өөрийн үйлдлээс гарах үр дагаварыг урьдчилан хараагүй. Бараг цаг гаруй гуйсны эцэст, Хеленд ойлгож эхлэхэд нь яваандаа уучилахад нь туслах нэг зүйлийг тэр хэлсэн.

"Завхайрахаас хамаагүй өмнө нь би чамд итгэмжтэй бус байсан." Тэрээр, өөрсдийн хамтдаа цагийг өнгөрөөх ч завгүй байдал, өөрийн шүүмжилсэн араншин, эхнэрийнхээ сэтгэл хөдлөлийн хариу үзүүлэх байдлын дутагдал, ажил дээрх асуудлаа ярихад эхнэр нь түүнийг сонсдоггүй байсан зэргийн талаар ярьсан.

Сатан яг ингэж л ажилладаг. Тэр бидний бодол санааг маш ухаантайгаар бодсон цухалдсан, санаанд үл нийцсэн, эргэлзсэн, айсан бас шалтгаан хайсан бодлуудаар бөмбөгддөг. Тэр удаанаар бас болгоомжтойгоор хөдлөдөг (эцэстээ, сайтар- боловсруулсан төлөвлөгөөнд цаг хугацаа ордог).

Том Хелен өөрт нь үнэхээр хайртай эсэхэд эргэлзэж эхлэсэн. Эхнэр түүнийг үргэлж сонсдог байгаагүй, мөн түүний хайр дурлалын хүсэлд нь тэр бүр хариу үзүүлдэггүй байсан.

Түүнтэй хамт ажилладаг нэгэн харин сонссон. Нэг удаа тэр эмэгтэй, "Хеленд чам шиг дулаан, бас халамжтай эр хүн зохихгүй" гэж хүртэл хэлсэн.(Сатан тэр эмэгтэй дотор мөн ажилаа хийсэн.) Зөв замаасаа бага зэрэг холдох алхам хийх бүртээ Том, өөрийнхөө үйлдлийг бодол санаандаа зөвтгөн: Хелен намайг сонсохгүй бол, намайг өөр сонсох хүмүүс зөндөө бий гэж бодсон.

Ажлын газрын хүн нь түүнийг сонссон. Долоо хоногийн дараа, тэр түүнийг тэврэн эхнэрээсээ ийм санаа тавьсан хариултыг авахыг ямар ихээр хүсч байгаа болохоо хэлсэн. Энэ нь гэмгүй тэврэлт байсан--эсвэл тийм юм шиг санагдсан.

Сатан хэзээ ч яаруулдаггүйг Том ухаараагүй. Түүнд бидний толгойд ариун бус, хувиа хичээсэн бодлуудыг тарих ганцхан боломж л хэрэгтэй. Тэр бодлуудыг бид өшигчин гаргахгүй бол толгойд маань үлддэг. Мөн сатан өөрийн муу ёрын, анхаарал сарниулах төлөвлөгөөг үргэлжлүүлэх боломжтой болно.

Тэдгээр буруу бодлуудыг толгойдоо нутагшуулахыг зөвшөөрөх шаардлагагүй. Учир нь бидний байлдааны зэвсэг бол... Бурханы хүчит зэвсгүүд юм... Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг... (2 Коринт 10:4-5).

Есүс Эзэн, Таны нэрээр, би ялалтыг хашхиран дуудаж байна. Намайг бүх бодлоо дуулгавартай байдалд олзлуулах боломжтой болгож өгөөч. Сатаны үгнүүдийг бодол санаандаа үлдээх, ялалтыг маань хулгайлах боломжийг олгохгүй байхад надад туслаач. Амен.

Жоес Маерын Бодол санааны Тулааны талбар Чимээгүй цаг номноос. Зохиогчийн эрх © 2005 Жоес Маерт олгогдсон. ИтгэлийнҮгс Хэвлэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Battlefield of the Mind Devotional

Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жоес Маер Үйлчлэлд талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, www.joycemeyer.org- р зочилон үзнэ үү