Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар
Би хорин гурван жил Христчин байсан гэж Шэрил хэлсэн. "Амжилттай бүтэлтэй зүйл ганц ч алга. Би анх Христийг аврагчаа болгон хүлээж авч байсан үе шигээ сул дорой хэвээрээ л байна. Би бүтэлгүйтсэн хэвээр. Би зүгээр л энэ нь "ямар ашигтай" болохыг мэдэхгүй байна." Тэрээр хийсэн алдаануудынхаа тухай ярьж байхдаа нулимс хацрыг нь даган урсаж байсан. "Би одоо хийх ёстой бүх зөв зүйтэй зүйлсийг мэднэ, харин би тэдгээрийг хийдэггүй. Заримдаа би албаар муу санаатай юмуу эелдэг бус зүйлсийг хийдэг. Би ямар төрлийн Христчин хүн бэ I?"
"Магадгүй өсч буй Христчин" гэж би хэлэв.
Шэрилийн нүүрэнд айж балмагдсан царай тодров. "Өсч байгаа? Та сонсов уу--? "
"Тиймээ, би сонссон. Гэхдээ хэрэв та өсөж байгаа Христчин биш байсан бол, та алдаанууддаа гашуудан шаналахгүй л байх байсан. Та сүнслэг байдлынхаа түвшинд сэтгэл хангалуун байж, эсвэл өөрийгөө ямар сайн нэгэн болохоо өөртөө хэлэх байсан."
"Харин би маш их урам хугарч, Бурханы урамыг маш олон удаа хугалдаг."
Би Шэрилд түүний зөв--учир нь тэрээр Бурханы урамыг хугалсан хэмээн үргэлжлүүлэн хэлсэн. Бид бүгд л хэзээ нэгэн цагт Бурханы урамыг хугалдаг. Хэрэв бид болгоомжтой байхгүй бол, хийж бүтээж чадаагүй болон сул дорой газар маань юу болохыг заах эрхийг бид диаволд олгодог. Энэ үед, бид урам хугарах эсвэл бууж өгөхийг хүсэхдээ амархан байдаг.
Энэ бол Ариун Сүнсний арга зам биш. Амьдралдаа хичнээн олон алдаа хийсэн ч байсан хамаагүй, Бурхан бидэнд итгэсээр л байдаг. Ариун Сүнс биднийг байнга тохойгоороо нударч байдаг.
Христэд итгэснээсээ хойшхи энэ олон жилүүдэд юуг хийж дуусгаагүй эсвэл ямар сүнслэг нэгэн байх ёстой байсан талаараа бодсоор байхыг бодол санаандаа зөвшөөрч болно. Хэрэв бид юу биш болохдоо эсвэл юуг хийж гүйцээж чадаагүйдээ хэт төвлөрвөл, бодол санаан дахь тулаанд довтолгоо хийх боломжийг диаволд бид олгож байна гэсэн үг.
"Бүү бууж өг. Бүү зогс." Бидний сонсох хэрэгтэй сургааль бол энэ. “Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй." гэж Исаиа 43:1-2-т хэлсэн байдаг надад санагдаж байна.
Энэ бол Бурханы амлалт. Хүнд хэцүү асуудлууд эсвэл зовлонг тэр чигээр нь арилгана гэж Тэрээр амлаагүй, боловч тэдгээрээр алхах үед Тэрээр бидэнтэй хамт байхаа амласан. Тэгвэл Бурхан бидэнтэй хамт байх үед, санаа зовох хэрэг юу байна вэ?
Залбир: Алдаанаас минь үл хамааран, Та надтай хамт байдаг, бууж өгөхгүй байхыг надад урамшуулаач. Таны тусламжтайгаар, би ялж чадна гэдгийг санахад надад туслаач. Есүсийн нэрээр би заобиран гуйлаа. Амен.
Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!
More