Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар
Ихэнх тохиолдолд би юу хүсч байгаагаа мэддэг бөгөөд түүнийгээ авахыг хүсдэг. Яг л олонхи хүмүүсийн адилаар. Хүссэн зүйлээ бид авч чадахгүй үед, бидний сөрөг мэдрэмжүүд дүрсхийдэг.
Христитгэлт хүмүүс бид дандаа амьдрал төгс байхаар бас бүх зүйл ямар ч саад бэрхшээлгүй байх юм шиг санадаг. Бид амжилт, аз жаргал, баяр хөөр, амар тайван ба бусад бүхнийг өөртөө байхыг хүсдэг. Эдгээр нь саатах үед бид урвайх эсвэл гомдоллодог.
Бурхан биднийг сайн сайхан амьдраасай гэж хүсдэг хэдий ч, бидэнд тэвчээртэй бас өөрийнхөө хүссэнийг авахгүй байхыг тэсч гарах шаардлагатай үеүүд гарах болно. Эдгээр урам хугаралтууд нь бидний зан чанар болон сүнсний төлөвшилтийн төвшинг шалгадаг. Дэмжлэгийг авахад бэлэн эсэхийг маань ч бас харуулдаг.
Бид яагаад өөрсдийгөө хамгийн эхэнд байх ёстой гэж боддог вэ? Бид яагаад өөрсдийгөө төгс амьдралаар амьдрах эрхтэй гэж боддог вэ? Бодох ёстойгоосоо хамаагүй дээгүүр бид өөрсдийгөө бодох гээд байдаг байж болох юм. Даруу бодол санаа биднийг хамгийн хойд суудалд суугаад Бурхан биднийг хамгийн эхний эгнээ рүү шилжүүлэх хүртэл хүлээх боломжийг олгодог. Итгэл болон тэвчээрээрээ дамжуулан бид Бурханы амлалтуудыг өвлөн авдаг хэмээн Бурхан хэлсэн. Бурханд итгэх нь сайн хэрэг ч, амьдрал бидэнд шударга бусаар хандаж байгаа мэт санагдах үед ч хүртэл бид Бурханд итгэсэн хэвээрээ байж чаддаг уу?
Христитгэлт амьдралын нууц бол Бурханд өөрсдийгөө 100% захируулах байдаг. Хэрэв бид өөрсдийн хүслээ Бурханд даатгавал, юу болох нь биднийг бухимдуулдаггүй. Бурхан бидний хүссэнийг болон асуусныг маань өгөхгүй байх үед, итгэл маань, "Минийхээр биш харин Таны хүслээр болог" гэж хэлэхүйц хүчтэй байдаг.
Залбир: Бурхан минь, надад туслаач. Би ихэнхдээ хүсэл эрмэлзэлдээ автагдан, улмаар хүссэнээ авч чадахгүй үедээ бухимдаж эхлэдэг. Намайг уучлаач. Есүс загалмай дээр цовдлогдохыг хүсээгүй боловч Таны хүсэлд 100% захирагдсан амьдралаар амьдарсан гэдгийг надад сануулаач. Таньд 100% захирагдсан бас Таны надад өгсөн бүхэнд сэтгэл хангалуун амьдрахад надад туслаач хэмээн Есүс Христийн нэрээр залбиран гуйлаа. Амен.
Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!
More