Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар
Хэрвээ бодлын тулаанд та ялахыг хүсэж байвал,анхаарлаа чухам юун дээр төвлөрүүлж байгаа тань маш чухал. Хэдий чинээ Бурханы Үгийг тунгаана, төдий чинээгээр та хүчирхэгжин илүү амархан ялалтыг байгуулах болно.
Ихэнх Христитгэлтнүүд Библийг унших болон Библийн Үгийг тунгаан бодохын ялгааг олж мэдээгүй байдаг. Тэд Бурханы Үгийг уншаад л Түүний талаарх нарийн ширийн зүйлсүүдийг олж мэдлээ гэж боддог. Харин Бурханы Үгийг тунгаан бясалгагч нь--уншиж байгаа үгээ сайтар бодно гэсэн үг.
Тэд эдгээр үгсийг гаргаж тавихгүй ч ийнхүү хэлдэг, "Бурхан Эзэн минь, үгээ айлдаач надад. Намайг сургаач. Таны Үгийг тунгаан бодоход, түүний гүн утгыг надад харуулаач."
Дуулал номын 1-р бүлгээс би өнөөдрийн эшлэлийг эш татсан. Дуулал ном нь ивээгдсэн хүн гэж хэн болох ба тэр хүний зөв үйлдлүүдийг тодруулснаар эхлэдэг. Дуулалыг бичигч нь дурдахдаа, үгийг өдөр шөнөгүй тунгаан бясалгагч нэгэн нь--үр жимстэй модтой адил...тэдний үйлс бүр нь хөгжиж цэцэглэнэ гэсэн бий.
Бурханы Үгийг тунгаан бясалгагч нэгэнд хариу ирдэг гэдгийг дуулалч тодорхой тэмдэглэсэн байгаа. Бурханы хэн болохыг болон Түүний танд хэлж буй үгэнд анхаарлаа хандуулан тунгаан бясалгах тусмаа та итгэлээр өсөж өндийх болно. Ерөөсөө ингээд л болоо. Та уншихдаа өөрийн оюун санаагаа Бурханы хайр ба хүч дээр анхаарлаа төвлөрүүлвэл таниас тэдгээр зүйлс гарах болно.
Юу бодож буйгаа хяна. Сайн зүйлсийг бодох тусмаа амьдрал танд тийм л санагдах болдог. Хэдий чинээ та Есүс Христийг болоод Түүний заасан зарчимуудыг бодох тусам, та тэр чинээгээрээ Христтэй адил болж, хүчирхэгжин өсөх болно. Та тийнхүү өсөх бүрийдээ оюун бодолдоо ялалт байгуулж чадна.
Залбирал: Бурхан минь, Таньд хүндлэл болох тэдгээр зүйлсийг бодоход надад туслаач. Амьдрал минь Таниар болон Таны Үгээр өлсөж,цангаснаараа би бүхий л зүйл дээр хөгжиж цэцэглэх билээ. Энэ бүхнийг Есүс Христийн нэрээр залбиран гуйлаа. Амен.
Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!
More