Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар
Тэрээр эхнэрийнхээ хамт Африкийн Чаадад миссионер болохоо надад хэлээд үргэлжлүүлэн ийнхүү хэлсэн, "Ди.Ви, бид нэгдүгээр сард буцах төлөвлөгөөтэй байгаа."
Ди.Ви гэдэг нь ямар утгатай болохыг би мэдээгүй ч юу ч хэлэлгүй өнгөрсөн.
Тэр улс дахь эвангелийн хөтөлбөрийг тайлбарлаж байхдаа тэрээр, "Ди.Ви" хэмээн дахин дахин дурьдсаар байсан.
Эцэст нь, би түүнээс, "Ди.Ви гэдэг нь юу гэсэн утгатай вэ?" гэж асуусан.
"Энэ бол Латин хэл дээрх хэллэг бөгөөд би сургуульд байхдаа сурсан, энэ нь миний хувьд маш утга учиртай хэллэг" хэмээн тэр хэлсэн. Энэ нь "Дио волентэ" гэдгийн товчилсон хэлбэр буюу "Бурхан хүсвэл" гэсэн утгатай.
Улмаар үргэлжлүүлэн ярилцаж байхдаа түүнд Ди.Ви ямар их утга учиртай болохыг би ухаарсан. Тэрээр Чаадад маш олон гайхалтай зүйлсийг болоосой гэж хүсдэг боловч түүнээс илүүтэйгээр, тэрээр эдгээр санаанууд нь Бурханыхтай нийцэж байгаад итгэлтэй байхыг хүссэн. "Би Ди.Ви гэж хэлэх бүрт энэ нь--"Би үүнийг хийж болох уу Эзэн? Учир нь би үүнийг хиймээр байна" гэдгээ илэрхийлэх миний арга зам бөгөөд надад санамж болдог юм."
Бардамнасан хүмүүс их байдаг бөгөөд-- тэд өөрсдийн юу хүсч байгаагаа өөрсдөө шийдэн, тэдгээрийгээ ямар ч саад бэрхшээлгүй бүтэх юм шиг боддог. Энэ нь Сатаны урхи байх боломжтой. Хэрэв тэрээр тэднийг маргааш эсвэл дараа жилд нь анхаарлыг нь хандуулвал, яг одоо өнөөдөр амьдралд нь буй асуудлуудыг шийдвэрлэх хэрэггүй болох юм. Зөвхөн сайн зүйлсийг ирээдүйдээ шаардсан тийм дэлхийн амьдралаар тэд амьдрах болно. Энэ нь таван гэрлэн дохионы цаадхыг хараад, яг өмнөө байгааг анзаарахгүйгээр машин барьж байгаатай адил биш гэж үү? Бид өөрсөддөө автын осол тохиолдох боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг.
Есүс бидэнд бялхсан амьдралыг өгөхөө амласан (Иохан 10:10- үз). Өөрсдийн амьдралаа Түүнд 100% зориулахгүйгээр бид тэрхүү бялхсан амьдрал руу орж чадахгүй. Маргаашийг төлөвлөхөд болон одоо тулгарч буй асуудлуудаасаа зугтаахад өнөөдрийг бүү үр.
Залбир: Тэнгэрлэг Эцэг минь, өнөөдөртөө амьдрахад надад туслаач. Ди.Ви гэдгийг би үнэндээ хэлсэн ч бай, үгүй ч бай хамаагүй, Таны хүсэл бол миний амьдрал дахь юунаас ч илүү чухал гэдгийг надад сануулаач. Энэ бүхнийг Есүс Христийн нэрээр залбиран гуйлаа. Амен.
Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!
More