Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар

Battlefield of the Mind Devotional

14-с 9 дахь өдөр

Эерэг итгэл үнэмшил

Хэдэн удаа уншсан бай хамаагүй Абрахаамын түүх намайг бишрүүлдэг. Зуун настай байхдаа хүүтэй болсоноос биш. Энэ бол гайхамшиг. Амлалт биелэх хүртэл хорин таван жил хүлээсэн гэсэн мэдээлэл үнэхээр гайхамшигтай. Бурхан түүнд хүү өгнө гэж далан таван настай байхад нь амласан.

Бидний хэр зэрэг олон маань хорин таван жил Бурханд итгэн бас хүлээн амьдарч чадах боломжтой болоо. Бидний ихэнх нь, "Бурханаас би үүнийг үнэхээр сонсоогүй байх." "Эсвэл Бурхан тийм утгаар хэлээгүй байж болох юм." Эсвэл "Эзэнээс цоо шинэ үг авахаар хаа нэг тийшээ явах хэрэгтэй." хэмээн хэлэх байсан байх.

Бид өөрсдийн тэвчээргүйгээс, ихэнхдээ асуудлыг өөрсдөө шийдэх гээд байдаг. Бурхан ивээх байх гэж найдахдаа, өөрийн "ухаалаг санаа"--өөрсдийн төлөвлөгөөгөө бид гаргадаг. Эдгээр төлөвлөгөөнүүд нь төөрөгдөл болон эмх замбараагүй байдлын үүдийг нээдэг. Улмаар тэдгээрийн үр дүнгийн учрыг олох хэрэгтэй болдог бөгөөд, энэ нь ихэнхдээ гайхамшигийг маань саатуулахад хүргэдэг.

Библи бидэнд амлалтуудыг, найдварыг бас урамыг өгдөг. Түүнд үйлчилдэг хүмүүст Бурхан сайн сайхныг амладаг. Амьдралын саад бэрхшээл--мэдээж зарим хүмүүс үнэхээр хэцүү асуудалтай байдгаас ч үл хамааран--Бурхан сайн сайхныг амласан хэвээрээ байдаг. Сайн сайхныг ойлгох бидний ойлголт маань Бурханыхтай адил биш байх ч талтай. Хүссэн зүйлээ тэр даруйдаа авах нь бидэнд тохирохгүй байж ч болно. Заримдаа хүлээх бол хамгийн шилдэг зүйл байдаг, учир нь энэ нь бидний дотор Бурханы зан чанарыг төлөвшихөд тусладаг.

Бидний төлөө сайн сайхныг хийж бас биднийг аз жаргалтай болгох нь Бурханы сонголт байдаг бол; бидэнд муу муухайг хийж бас биднийг хөөрхийлөлтэй нэгэн болгох нь диаволын сонголт байдаг. Бид тэвчээртэй бас Бурханы амлалтад итгэсэн хэвээрээ байх, эсвэл муу ёрын сүнсний шивнэлтээр чихээ дүүргэн улмаар төөрөгдөлд биднийг хөтлөх боломжийг олгох боломжтой.

Бурханы амлалтуудад итгэх эерэг итгэл үнэмшил нь сайн үр дүнг авч ирдэг, учир нь Сайн Нэгэн тэдгээрийг бидэн рүү илгээдэг. Бууж өгөхөөс татгалз, тэр үед та өөрийн эерэг итгэл үнэмшилийн үр дүнг олж харах болно.

Залбир: Тэнгэрлэг Эцэг минь, үл итгэлийг минь Та уучлаач. Сатанд өөрийгөө мэхлэх боломжийг олгож эсвэл өөрийгөө үнэ цэнэгүй нэгэн эсвэл Таны гайхамшигийг хүртэх зохисгүй нэгэн мэтээр Сатанд надад бодуулах боломжийг олгож байсныг минь уучлаач. Та намайг үнэ цэнэтэй нэгэн болгосон учраас л би бол үнэ цэнэтэй нэгэн. Таны хувьд боломжгүй зүйл гэж огт байхгүй учраас Таныг хүлээн бас хэзээ ч бууж өгөхгүй байхад Та надад туслаач. Миний Эзэн болох Есүс Христийн нэрээр залбиран гуйлаа. Амен.

Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Battlefield of the Mind Devotional

Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жоес Маер Үйлчлэлд талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, www.joycemeyer.org- р зочилон үзнэ үү