Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар

Battlefield of the Mind Devotional

14-с 13 дахь өдөр

Хардлагыг сэжиглэх нь

Өнөөдрийн ишлэлд, хайрын тухай ойлголтууд бидний олонхид маань танил боловч харин миний хувьд энэ талаар ярихад тийм ч амаргүй санагддаггүй би юунд нуух билээ. Хүүхэд байхдаа би хайрлах, хайрлуулахын хувьд мөхөс өссөн болохоороо эргэн тойрныхноо илүү хардаж сурсан юм. Өөр бусад хүмүүсийн надад хандаж буй хандлага бол хуурамч байдаг гэж заалгасан байлаа.

Нэг талаар бусад хүмүүсийн хандлагыг анхааран болгоомжлох нь сайн хэрэг ч бас бидний угийн хардангуй чанар бидний өөрсдийн маань сэтгэлд ямар сөрөг нөлөөтэй болохыг бид анхаарах хэрэгтэй. Хэтэрхий хардаж сэрдэх нь таны оюун бодлыг хордуулаад зогсохгүй бусдыг хүлээн авах чадварт бас нөлөөлнө. Нэгэн жишээ харцгаая.

Нэг найз чинь цуглаан тарсаны дараа ирээд "Дорис чамайг юу гэж боддогийг би мэдэх үү?гээд тэрээр Дорисийн ярьсан болгоныг нэгбүрчлэн хэллээ. Эхний асуудал тэр жинхэнэ найз үнэхээр мөн бол ийм юмыг задлахгүй байх байсан юм. Дараагийн асуудал нь угийн хардагч санаатайн дээрээс дахин хоёрдагч мэдээнд итгэх явдал.

Нэгэн цуглаанд чамаас хэдэн эгнээний өмнө суугаад Эзэнийг магтан буй Дорисийг харахдаа, Хамгийн түрүүнд чиний санаанд" Тэр муухай хоёр нүүртэй" гэсэн бодол төрлөө.

Тийнхүү үнэндээ Эзэнийг хүндлэн магтахын оронд Дорисийн талаар эвгүй сэтгэгдэлтэй зогсож байхад харин Ариун Сүнс бодлыг чинь чиглүүлэв. Есүс бидэнд "Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь өргөлөө өргө" гэж айлдсан бус уу? (Матай 5:24)

Есүсийн хэлсэн эдгээр үгэнд зэмлэгдсэн та Дорис дээр очоод эвгүй сэтгэгдлйинхээ төлөө уучлал хүсэхэд...тэр ихэд алмайран зогтусана. Тэгээд та өөрийнхөө алдааг олж мэдлээ. Чи найзынхаа Дорисийн талаар чамд ярьсан зүйлийг буруу ташаа ойлгосноос болоод муу сүнсийг чамайг тэр гайхалтай бурханлиг эмэгтэйн эсрэг эргүүлэхэд хүргэжээ.

Хардлага гэдэг зүйл хэрхэн харилцааг нурааж, бидний төөрөлдүүлж байхдаа баяр хөөрийг маань нураан сүйтгэдгийн нэгэн жишээ юм.

Хардалтаасаа ангижирхад надад хэсэг хугацаа орсон бөгөөд эцэст нь би Бурхан арга замаар хайрлаж байхад бусдыг хардан сэжиглэх ямар ч зай байхгүй юм гэдгийг сурсан.

Залбирал: Эзэн минь төрөлхийн хардагч зангаа хэрхэн даван туулахыг заахдаа бусдыг Таны хайраар хэрхэн хайрлахыг харуулж өгсөн Тандаа талархая. Надтай тэвчээртэй байж,миний жинхэнэ үлгэр дуурайлал болсон Есүст баярлалаа. Амен.

Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.
Ѳдѳр 12Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

Battlefield of the Mind Devotional

Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жоес Маер Үйлчлэлд талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, www.joycemeyer.org- р зочилон үзнэ үү