Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар

Battlefield of the Mind Devotional

14-с 7 дахь өдөр

Төгс төлөвлөгөө

Бурханд бидэнд зориулсан төгс төлөвлөгөө байгаа хэмээн бодох нь юу гэсэн үг вэ? Магадгүй "төгс" гэсэн үгэнд та итгэж чадахгүй байгаа байх. Бид бол найдваргүй бас маш олон алдаа гаргадаг. Бидний хувьд төгс зүйл боломжтой гэж үү? Бид өөрсдийгөө хэтэрхий сайн мэддэг. Нэн түрүүнд бид өөрсдийнхөө өө сэвийг олж харан толгойгоо сэгсэрдэг.

Энэ бол Сатаны заль мэх! Бид төгс учраас төлөвлөгөө төгс байдаггүй; Бурхан төгс учраас л Түүний төлөвлөгөө төгс байдаг. Бид бүгдэд тусгайлан зориулсан онцгой төлөвлөгөө Бурханд байгаа.

Тэр төлөвлөгөөний талаар тунгаан бодоцгооё. Филиппой 1:6-д, Бурхан биднийг аварсан бөгөөд бидний дотор сайн үйлийг эхлүүлсэн гэж Паул бидэнд хэлсэн. Ефес 2:10-т, бид сайн үйлсийн төлөө бүтээгдсэн, Бурханы бүтээл мөн гэж Паул бас бичсэн. Үүнээс хоёр эшлэлийн өмнө, бид Бурханы нигүүлслээр аврагдсан болохыг хэлсэн байдаг. Энэ аврал нь бидний үйлсээр өгөгдөөгүй--бид үүнийг хүртвэл зохих хүмүүс учраас өгөгдсөн юм биш. Бид Бурханы хаанчлалд бэлэг болон төрсөн юм.

Бурхан бидний дотор хэрхэн ажиллаж байгааг бодох үедээ, бид өөрсөддөө Бурхан ямар төгс болохыг сануулж байдаг. Бурханы төгс байдлын шаардлагыг хангахуйц бидний хийж чадах зүйл ганц ч байхгүй. Ганцхан Есүс, Төгс Нэгэн л тэр шаардлагыг хангадаг. Өөр юу ч биш, ганцхан Түүнд итгэх итгэл маань л биднийг Бурханд хүлээн зөвшөөрөгдөх нэгэн болгодог.

"Хүлээгээрэй! Би өол төгс нэгэн биш! Би хангалттай нэгэн биш," гэж хэлэх төдийд, бид анхаарлаа Бурханаас холдуулж улмаар өөрсдийгөө буруу бодлоор сатааруулах боломжийг Сатанд олгодог. Биднийг хайрлагч Эзэн Өөр лүү нь бүх бодол санаа ба зүрх сэтгэлээ хандуулахыг гуйж байдаг. Хэдий чинээ үүнийг бид хийнэ, бид Түүний сайн бас төгс төлөвлөгөөгөөр төдий чинээгээр бүрэн дүүрэн амьдарч чадах юм.

Залбир: Төгс Бурхан, бодол санаан дахь энэхүү тулаанд тулалдахад надад туслаач. Сатан миний төгс бус болохыг минь бас сул талуудыг минь тогтмол сануулдаг хэдий ч Та надад Өөрийнхөө ямар төгс Нэгэн болохоо, Өөрийнхөө хайрыг мөн ямар ойрхон байдагаа надад сануулж өгөөч, тэгснээр би үргэлж ялахын тулд юм. Энэ бүхнийг Есүс Христийн нэрээр залбиран гуйлаа. Амен.

Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.
Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Battlefield of the Mind Devotional

Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жоес Маер Үйлчлэлд талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, www.joycemeyer.org- р зочилон үзнэ үү