Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар

Battlefield of the Mind Devotional

14-с 6 дахь өдөр

Эхлээд зовлон эдлэх нь

"Бид яагаад зовох ёстой юм бэ?" "Хэрэв Бурхан үнэхээр л бидэнд хайртай юм бол, бидэнд яагаад бүх л муу зүйлүүд тохиолддог юм бэ?" Иймэрхүү асуултуудыг би олон удаа сонсож байсан. Олон жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултуудтай ноцолдсон хэдий ч хариултаа олоогүй хэвээр л байгаа. Эдгээр асуултуудад би хариулахыг хичээдэг ч үгүй. Гэсэн хэдий ч би нэг л зүйлийг хэлдэг: "Биднийг итгэгч болсны дараа л Бурхан биднийг ивээж ерөөдөг--Христчин хүмүүсээс Тэрээр бүх л зовлон, бэрхшээл болон хямралыг нь холдуулдаг байсан бол-- энэ нь хүмүүсийг итгэл рүү хахуульдах арга зам болохгүй гэж үү? "

Бурхан ийм арга замаар ажилладаггүй. Хайраас болж Түүн рүү биднийг очихийг Эзэн хүсдэг, учир нь бид хэрэгцээ ихтэйгээ бид мэддэг-- тиймээс бидний тэр хэрэгцээг ганцхан Тэр л дүүргэж чадна.

Бодит амьдрал дээр төрсөн тэр цагаас Есүстэй байхаар гэр лүүгээ явах хүртлээ бид зарим үед зовлон эдлэдэг. Зарим хүмүүс бусдаас илүү зовдог боловч зовлон л бол зовлон байдаг.

Мөн түүнчлэн хүнд хэцүү үедээ Бурхан руу тусламж гуйн эргэж байгааг маань бусад хүмүүс харах үедээ тэд бидний ялалтуудыг олж хардаг бөгөөд энэ нь тэдэнд нүдээр үзэх боломжийг олгодог гэж би боддог. Энэхүү нүдээр үзэх боломж нь Христ рүү тэднийг эргэхэд дандаа хүргэдэггүй хэдий ч энэ нь бидний амьдрал дахь Бурханы оршихуйг харуулж бас тэдний анзааралгүй өнгөрч байгаа бүхнийг ойлгуулж өгдөг.

Нэг өдөр надад дараах шинэ бодол төрсөн: Зовлон эдлэхийн үр дагавар нь талархал байдаг. Бидний амьдрал эмх замбараагүй болох үед бид юу хийхээ тэр бүр мэддэггүй, энэ үедээ бид Бурханаас тусламж эрэн гуйхад, Тэрээр бидний гуйлтад хариулж бас биднийг чөлөөлдөг. Бурхан бидэнтэй ярьж бас биднийг тайвшруулж байдаг. Үүний үр дүнд бид талархдаг.

Зовлон эдлэх болон талархах хоёрын хоорондхи цаг хугацаанд л диавол бидний бодол санаа руу эрчимтэйгээр довтолдог. Тэрээр магадгүй ингэж хэлж эхлэх байх, "Хэрэв Бурхан чамд үнэхээр л хайртай байсан бол эдгээр зүйлүүд чамд тохиолдохгүй л байх байсан." Үнэндээ бид итгэгч ч бай, итгэгч биш ч бай хамаагүй асуудлуудтай тулгарах болно. Гэвч бид итгэгчид учраас, ялалт бидэнд байх болно. Есүс Христэд итгэдэг итгэгч болохынхоо хувьд, шуурган дунд ч бид амар тайван байж чадна. Хэцүү асуудалд ч бид баяртай байж чаддаг учир нь чөлөөлөлтийг авч ирэхээр Бурхан бидний төлөө ажиллаж байгаад бид бүх зүрхээрээ итгэдэг.

Залбир: Эзэн минь, Бурхан минь, үргэлж амар хялбар амьдралыг хүсч байдгынхаа төлөө таниас уучлалт гуйя. Би зовлон эдлэхийг хүсдэггүй бас аливаа зүйл эсрэгээрээ эргэхийг хүсдээгүй болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэвч зөв хандлагатай байхад бас энэ бүхнийг Та сайнаар эргүүлэх болно гэдэгт итгэхэд Та надад туслаач хэмээн гуйж байна. Энэ бүхнийг Есүс Христийн нэрээр залбиран гуйлаа. Амен.

Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Battlefield of the Mind Devotional

Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жоес Маер Үйлчлэлд талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, www.joycemeyer.org- р зочилон үзнэ үү