Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар

Battlefield of the Mind Devotional

14-с 5 дахь өдөр

"Би өөрийн мэдэлгүй хийчихдэг!"

Бидний буруу араншинтай Бурхан тулж эхлэх үед, "Би өөрийн мэдэлгүй хийчихдэг" гэж хэлэх маш амархан байдаг боловч "Би хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээн амьдралаа дэг журамд оруулахад бэлэн байна." гэж хэлэхэд эр зориг ба итгэл шаардагддаг.

Бидний юу гэж бодож байгаа нь зуршил болох нь элбэг байдаг. Хэрэв бид байнга Бурханы тухай болон сайн сайхан зүйлийг бодвол, бурханлаг бодлууд төрөх нь амархан болдог. Өдөр бүр бидний оюун санаагаар хэдэн мянган бодлууд хөвөрч байдаг. Бидэнд боломжгүй мэт санагддаг боловч бид юу бодохоо хянаж чадна. Гэсэн хэдий ч буруу зүйлийг бодоход бидэнд ямар ч хүчин чармайлт шаардагддаггүй бол, сайн сайхан зүйлсийг бодоход маш их хүчин чармайлт шаардагддаг. Бид өарчлөлтүүдийг хийж эхлэх үедээ, бид тулаанд тулалдах хэрэгтэй болдог.

Бидний оюун санаа бол тулааны талбар, бөгөөд Сатаны бидэнд бэлдсэн муу ёрын төлавлөгөөгөө эхлүүлэх гол арга зам бол бидний бодол санаагаар дамжих байдаг. Хэрэв бидэнд бодол санаагаа удирдах хүч чадалгүй мэт санагдвал, Сатан биднийг урхидан бас ялах болно. Үүний оронд, бид бурханлаг бодлуудыг бодох шийдвэр гаргаж чадна.

Бурхан бидэнд--буруугийн оронд зөвөөр бодохыг сонгох шийдвэрийг гаргах хүч чадлыг өгсөн. Гэвч нэгэнт бид тэр шийдвэрийг гаргасан бол, зөвөөр бодохоо үргэлжлүүлэхийг бид сонгох ёстой. Энэ нь ганц удаа шийдвэр гаргаад болчихдог зүйл биш боловч яваандаа амархан болж эхлэдэг. Библи унших, залбирах, магтах болон бусад итгэгчидтэй нөхөрлөх нөхөрлөлөөр бид амьдралаа улам ихээр дүүргэх үед тэр чинээгээр зөвийг бодохоо үргэлжлүүлэх нь бидэнд амархан болдог.

Хэрхэн зөвийг сонгож улмаар муу ёрын бүхнийг түлхэж сурахад цаг хугацаа шаардагддаг. Энэ нь амархан байхгүй боловч бид үүрэг хариуцлагыг өөртөө хүлээж бас зөв сонголтуудыг хийх бүртээ бид зөв зүг рүү явж байгаа юм.

Залбирах: Хүчит Бурхан,өдөр бүр би сонголтыг хийж чадна бас сонголтуудыг хийж байдгыг минь надад сануулаач. Бодол санаагаа хянах, диаволыг ялахад туслах тэдгээр зүйлсийг сонгоход бас оюун санаан дахь тулаанд ялахад надад туслаач. Есүсийн нэрээр, би залбиран гуйлаа. Амен.

Жойс Маерын Бодол санааны тулаан чимээгүй цагийн номноос авсан болно. Зохиогчийн эрх © 2005 Жойс Маерт өгөгдсөн. ФэйтВоордст хэвлэгдсэн. Бүх эрх хамгаалагдсан.
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Battlefield of the Mind Devotional

Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жоес Маер Үйлчлэлд талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, www.joycemeyer.org- р зочилон үзнэ үү