Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар

Battlefield of the Mind Devotional

14-с 3 дахь өдөр

Бид төвлөрөх үедээ.

Хэдэн жилийн өмнө би нэг үнэлж баршгүй зүйл сурсан юм: Бид юун дээр төвлөрнө, бид түүн лугаа болдог. Энэ энгийн ойлголт надад ихийг заасан. Бид өөрийн энерги, анхаарлаа юун дээр тавьж байна, тэдгээр зүйлээ хөгжүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, "Оюун санаа хаашаа явж байна, хүн түүн тийн дагадаг" гэдэгтэй адил юм.

Хэрэв би зайрмагны тухай бодож эхлэвэл, удалгүй би зайрмаг хайн машинаараа явж байгаагаа олж харна. Миний бодол санаа хүсэл, сэтгэл хөдлөлийг минь өдөөж, би тэдгээрийн дагуу шийдвэр гаргана.

Хэрэв бид зөвхөн сөрөг зүйлс дээр анхаарлаа хандуулбал, бид сөрөг хүмүүс болж хувирна. Бүх зүйлс, бидний харилцаа хүртэл сөрөг болдог. Бид удалгүй баяр хөөрөө алдаж, золгүй амьдралаар амьдардаг бөгөөд энэ бүхэн бүгд бидний өөрсдийн бодлоос эхтэй байдаг.

Та юуны тухай бодохоо сонгосноороо ямар нэгэн асуудлуудыг өөрөө бий болгож байгаагаа ухаарахгүйгээр тэдгээрийг амьдралдаа амсаж байж болох юм. Би таныг өөрийгөө юуны тухай бодож байгаагаа бодоосой гэж уриалмаар байна.

Таны урам хугарч эсвэл та бүр сэтгэлээр унаж, тэгээд энэ нь юунаас болоод байгааг гайхаж байж магадгүй. Тиймээ хэрэв та бодол санааныхаа амьралыг шалгавал, та мэдэрч буй сөрөг сэтгэл хөдлөлөө тэжээж байгаагаа олж харах болно. Сөрөг бодлууд нь урам хугарах, сэтгэлээр унах, мөн бусад олон таагүй сэтгэл хөдлөлийн түлш нь болж байдаг.

Бид бодлоо болгоомжтой сонгох хэрэгтэй. Бид амьралдаа болж байгаа бүтэлгүй зүйлсийн тухай эсвэл амьраллдаа болж байгаа таатай зүйлсийн тухай бодож болно. Бид харилцдаг бүх хүмүүсийнхээ алдаа дутагдлын тухай бодож болно эсвэл сайн талыг нь харж, түүн дээр төвлөрч болно. Библи бидэнд үргэлж хамгийн сайнд итгэж найдахыг заадаг. Тэгвэл энэ нь биднийг илүү аз жаргалтай мөн илүү амар тайван болгодог.

Хүндэт тэвчээртэй, хайрын Бурхан минь, Таньд тааламжгүй бодол дээр төвлөрсөнийг нь уучлаарай гэж Таниас гуйж байна. Оюун санаагаа цэвэр, ариун, урам зоригтой бодлуудаар дүүргэхэд минь туслаач гэж Таньд залбирч байна. Есүсийн нэр дээр. Амен.

Жойс Мэйрийн Оюун Санааны Тулааны Талбар номноос. Зохиогчийн эрх, © Жойс Мэйр, 2005 он. Итгэлийн Үгс хэвлэлийн газар. Зохиогчийн эрх хамгаалагдсан.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Battlefield of the Mind Devotional

Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жоес Маер Үйлчлэлд талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, www.joycemeyer.org- р зочилон үзнэ үү