Оюун санааны тулаан чимээгүй цагЗагвар

Battlefield of the Mind Devotional

14-с 2 дахь өдөр

Үнэнийг мэд

Би Оюун Санааны Тулааны Талбар номондоо, нэгэн даруухан хүн Иоханы тухай бичсэн. Түүнийг ээж нь хатуу ширүүн загнаж, хамт тоглодог найзууд нь дооглодог байжээ. Тэр сөргөлдөөнд дургүй бөгөөд эхнэр Мэригийнхээ хатуу шийдвэрийг эсэргүүцэж чаддаггүй байсан.

Иохан хэнийг ч эсэргүүцээд ямар ч нэмэргүй, тэртэй тэргүй ялагдана гэж гүн бат итгэдэг байсан. Бусадтай нийцтэй байх цорын ганц арга нь чимээгүй байж, юу ч болж байсан хамаагүй хүлээж авах гэж боддог байжээ.

Иоханы итгэдэг бас нэг худал гэвэл тэр Бурхан түүнийг үнэнээсээ хайрладаггүй гэсэн ойлголт. Тэгж ойлгосноороо тэр диаволын худал үгэнд итгэж байсан юм. Би Бурхан дэлхийд хандаж, Есүст итгэ, тэгвэл чи аврагдана гэж хэлсэн гэж ойлгодог. Нэг ёсондоо би цогц хэлэлцээрт орж байна гэж санагддаг ч би өөрийгөө хэзээ ч хайрлагдах үнэ цэнэтэй гэдгээ мэдэрч байгаагүй.

Хэрэв бодлын чинь дайсан таныг хэтэрхүү муу эсвэл хэнд ч хэрэггүй үнэ цэнэгүй гэж ятгаж байна гэдэг тэр таны оюун ухаанд цайз хэрэм байгуулжээ гэсэн үг.

Иохан хэдий Христчин байсан ч түүний оюун ухааныг дайсан нь шоронд хорьсон байсан.

Иохан өөрийгөө хайрлагдсан гэдгийг, мөн тэр Бурханы хаант улсад Паул, Мосе, өөр хэнтэй ч адилхан үнэ цэнэтэй гэдгээ мэдэх хэрэгтэй. Иохан тулаанд ялж, оюун санаанд нь дайсны байгуулсан цайз хэрмийг нураахын тулд тэр үнэнийг олж мэдэх хэрэгтэй. Есүс "хэрэв та нар... Миний сургаалиас зуурч, тэдгээрийн дагуу амьдарваас та нар Миний жинхэнэ дагалдагчид мөн. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө" (Иохан 8:31б-32) гэж хэлсэн.

Иохан Бурханы Үгийг уншиж, залбичр, үгийн дагуу бясалгах үедээ үнэнээс суралцдаг. Тэр мөн өдөр бүрийнхээ амьдралд Бурханы Үгийг хэрэгжүүлж байхдаа үнэнээс суралцдаг бас Есүсийн хэлсэнийг дагуу Үг хэрэгжиж байгааг хардаг.

Би Бурханы Үгнээс мөн Бурханы Үг хүч чадлаар дүүрэн бөгөөд бидний оюун ухаанд Сатаны байгуулсан цайз хэрмийг нураана гэдгийг харуулсан амьдралын туршлагуудаас суралцсан.

Та байлдааны зэвсэг танд бэлэн байгаа бөгөөд тэдгээрийг та ашиглаж сурч чадна гэдгээ мэдэхээс нааш та эрх чөлөөтэй болохгүй.

Тэнгэрлэг Эзэн Бурхан минь би Таны хувьд эрхэм чухал гэдгийг, мөн би таны хайрыг мэдрэхгүй байсан ч гэсэн Та намайг хайрладаг гэдгээ надад сануулж өгөөч. Би бусад Христчидтэй адил Таны хувьд эрхэм чухал ба Та тэднийг хайрладаг шигээ намайг ч гэсэн хайрладаг гэдгийг ойлгоход минь надад туслаач. Есүс Христийн нэрээр Танд талархъя. Амен.

Жойс Мэйрийн ном Оюун Санааны Тулааны Талбар номноос Зохиогчийн эрх Жойс Мэйр, © 2005 он. Итгэлийн Үгс хэвлэлийн газар. Зохиогчийн эрх хамгаалагдсан.

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Battlefield of the Mind Devotional

Амьдрал бидэнд санаандгүй зүйлсийг олноор авч ирдэг. Бодол санаанд тань тулаан ширүүнээр өрнөж эхлэх үед, адгийн муу ерын сүнс Бурхантай харилцах харилцааг тань муутгахын тулд зэвсгийн сандаа байгаа бүх багажийг ашиглах болно. Гэвч та түүний хохирогч болох шаардлагагүй. Уур, төөрөгдөл, гэмшил, айдас, эргэлзээ... гэх мэт таны бүхий л нэрлэж болох бүхнийг ялахад шаардлагатай итгэл найдвараар урам өгөх замаар таныг энэ төлөвлөгөө зэвсэглэх болно. Эдгээр ойлголтууд нь муу ёрын сүнсний таныг төөрөгдүүлэх бас хуурах төлөвлөгөөг ил болгох, анхаарал сарниулсан бодлын хэлхээг зогсоох, бодлоо шинэчилэх замаар ялалтыг олох,хүч, урам зоригоо нэмэгдүүлэх, мөн хамгийн чухал нь болох бодол доторхи тулаан бүртээ ялалт байгуулахад тань туслах болно. Таньд үүний эсрэг тулалдах хүч чадал байгаа бөгөөд ганцхан өдөр ч байсан хамаагүй...энэ хүч чадал таньд тулалдахад зайлшгүй хэрэгтэй!

More

Энэ төлөвлөгөөний төлөө Жоес Маер Үйлчлэлд талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг, www.joycemeyer.org- р зочилон үзнэ үү