Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 31 дахь өдөр

Санаа зовнил эсвэл айдас бол биднийг ямар ч нөхцөл шаардалгүйгээр хайрладаг ба бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө л хийдэг Бурханд итгэх итгэл бага байгаа гэдгээр тайлбарлаж болно. Та санаа зовнилд автах үедээ миний асуудлууд бол Бурханд ч том гэдэг худалд итгэсэн гэсэн үг. Та айдсаар дүүрсэн бол та өөрийнхөө гэмийг Бурхан ч уучилашгүй том гэсэн ташаа ойлголттой байна гэсэн үг. Хэрвээ сэтгэл зовох нь таны асуудал байгаа бол та өөрийгөө миний амьдрал бол Бурхан засч хүчирэшгүй тийм алдаагаар дүүрэн гэдэгт хармсалтайгаар бас ташаагаар өөрийгөө итгүүлсэн гэсэн үг.

Хэрвээ та өөрийн мэдэлгүй санаа зовдог нэгэн бол таных байх ёстой тэр баяр хөөрийг хэзээ ч мэдэрч чадахгүй. Санаа зовнил ба баяр хөөр нь хэзээ ч бие биетэйгээ нийцдэггүй. Санаа зовнил нь бурхангүй байдлын өрөвдмөөр хэлбэр юм. Хэрхэн санаа зовнил, айдас болон сэтгэлийн зовлонгоос ангижрах вэ?

Библи бидэнд, амар тайван бол Бурханд итгэсний үр дүн юм гэж хэлдэг. Та Түүнд итгэж чадах уу? Та өнөөдөр Түүнд итгэмээр байна уу? Та чангаар ийнхүү тунхаглаарай, "Есүс, би бүх зүрх сэтгэлээрээ Таньд итгэж байна! Таны хувьд боломжгүй зүйл гэж байхгүй бөгөөд Таньд миний амьдралд зориулсан сайн сайхан төлөвлөгөө л байдаг гэдэгт би итгэж байна!

Та бодол санаа болон сүнсээ Бурханы Үгээр дүүргэх үед муу ёрын сүнснээс ирэх айдсаас та чөлөөлөгдөх болно. Та амаараа Бурхан Хэн бэ гэдгийг ба Түүний таны амьдралд юуг хийх чадвартай болохыг тунхаглах үед тэр айдас, санаа зовнил,сэтгэлийн зовлонгууд гайхамшигтайгаар ор мөргүй алга болох болно. Тэдгээр аюултай сэтгэлийн хөдөлгөөнүүдийн оронд юу үлдэн хоцрох бол? Та өөрийгөө баяр хөөрийг хүлээн авч ивээгдсэн нэгэн болохыг харах болно!
Ѳдѳр 30

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү