Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 24 дахь өдөр

Нэг өдөр, коллежид байхдаа, би сурч байсан Христчин коллежийнхээ захиралтай уулзсан минь үнэхээр зүрхшээмээр уулзалт байсан. Коллеж төгсөх дөхсөн байхад би үндсэн мэргэжлийн хичээлээ солих хүсэлт гаргасан байсан, энэ гайхалтай хүн надад энэ шийдвэр нь цагтаа төгсөж чадахгүйд хүргэх үр дагавартайг сануулсан. Түүний нарийн бичгийн дарга дотуур байр луу минь утасдаж, захиралтай уулзах өдөр болон цагийг надад мэдэгдсэн.

Их сургуулийн байшингийн зургаадугаар давхарт өгсөн явах үед, миний ам хатаж, дотор эвгүй оргин, өвдөг чичирч байсан. Би юугаа бодож байсан юм болоо?! Би яаж ийм тэнэг шийдвэрийг зориглон гарган улмаар сургуулийн захирал намайг өрөөндөө дуудаж уулзах болов?!

Тэрхүү гайхалтай хүний ажилладаг байшингийн тэр тусгай хэсэгт хүрэх үед, түүний нарийн бичгийн дарга намайг түүний ажлийн өрөө рүү хөтөчилсөн. Тэрээр удахгүй завтай болохыг нь бас надаас суугаад хүлээж байхыг хүссэн.

Тэр өдөр түүний оффисийг ажиглан харж байхдаа тухайн үедээ хамгийн нэр хүнд бүхий иниституцуудын сертификат болон дипломууд байгааг харсан. Тэрээр манай авга, нагац,үеэл бүгдийг нь оруулаад бүхэл бүтэн гэр бүлийнхэний маань хамгаалсан эрдмийн зэрэг цолноос хамаагүй илүү зэрэг цолтой нэгэн байсан!

Миний анхаарлыг татсан жаазтай зураг нь диплом эсвэл сертификатын аль нь ч биш байсан. Энэ бол захирлын ямар нэгэн төрийн зүтгэлтэн эсвэл эрдэмтэнтэй гар барьж буй зураг биш байсан. Зүрхний минь гүнд хүрсэн тэр зураг бол Есүсийн зураг байсан юм... Түүний толгойгоо гэдийлгэн инээж буй мөн бусдад амархан тархдаг тэр инээмсэглэл бүхий зураг байсан. Энэ зурагны доод хэсэгт нь "Чиний Бурхан чамайг хараад баярлан хөөрдөг!" гэсэн ишлэл байсан

Баяр хөөр бол Бурханд өөрт нь байдаг том зүйлүүдийн нэг болохыг та ойлгож байна уу? Баяр хөөр бол Бурханы хэн болохоос салшгүй чухал зүйл. Бүхнийг хийхдээ Тэрээр асар их баяр хөөр мөн гайхалтай урам зоригтойгоор хийдэг.

Яг юу Бурханыг баяр хөөрөөр дүүрэн байлгадаг вэ? Хариулт нь таныг үнэхээр даруу болгох болно... та бол энэ ертөнцийн цор ганц Бурханыг баяр хөөрөөр дүүргэгч нэгэн! Залуу хүргэн өөрийн үнэт бэрийг хараад баярлан хөөрдөгтэй адилаар Бурхан таныг хараад баярлан хөөрдөг.

Таныг хараад Тэрээр дуулмаар болдог учираас таньтай харилцаатайдаа Бурхан үнэхээр баяртай байдаг!
Ѳдѳр 23Ѳдѳр 25

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү