Зөвт байдал нь гэрэл гэгээ мэт, Аврал нь шатаж буй бамбар мэт гарч ирэх хүртэл Сионы төлөө Би дуугүй байхгүй, Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй. Үндэстнүүд зөвт байдлыг чинь, Хамаг хаад алдрыг чинь үзнэ. ЭЗЭНий амаар нэрлэсэн Шинэ нэрээр чамайг дуудна. Чи ЭЗЭНий мутар дахь үзэсгэлэнт титэм, Бурханыхаа мутар дахь Хааны толгойн өмсгөл болно. Цаашид чамайг “Мартагдсан” гэж, Газрыг чинь “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, Газрыг чинь “Гэрлэсэн” гэж дуудах болно. Учир нь ЭЗЭН чамайг таалж, газар чинь гэрлэх болно. Залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг хөвгүүд чинь чамтай гэрлэнэ. Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг Бурхан чинь чамд баярлана.
Исаиа 62 унших
Сонсох Исаиа 62
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Исаиа 62:1-5
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд