Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 27 дахь өдөр

Библи өдөр бүр унших энгийн шийдвэрийг гаргах нь баяр хөөрт хүрэх хамгийн стратеги сонголт болохыг та ойлгож байна уу? Библи бол сэтгэл санааны эмгэгт өгөх ямар ч хүний зөвлөгөөнөөс илүү их хүчирхэг.

Библи бол зүгээр нэг уйтгартай ном биш. Энэ нь тэнгэрлэг хүч чадлын идэвхитэй эх үүсвэр юм. Олон хүмүүс надад Библи уншаад ойлгохгүй байгаагаа хэлдэг... тэдэнд би зүгээр дээ! Уншаад л бай! гэж хэлдэг. Бурханы Үгийг мэдээлэл авахын тулд бид уншдаггүй харин бид үргэлж өөрчлөлтийн тулд уншдаг! Таны оюун бодол ойлгохгүй байгаа зүйлсийг, таны сүнс ойлгож авах болно гэдэгт би баталгаа өгч чадна!

Учир нь таньд үнэхээр дайсан байгаа...бөгөөд Библи уншсанаар Христчин хүн юуг олж авах хүч чадлыг тэрээр үнэхээр ойлгодог... муу ёрын сүнс таныг Бурханы Үгийг уншуулахгүй байхын тулд чадах бүхнээ хийх болно!

Сахилгажуулалт хэзээ ч амархан байдаггүй, бөгөөд үүнд үргэлж анхаарал ба сонирхол их хэмжээгээр шаардагддаг. Өчигдөр эсвэл өнөөдөр яагаад Библиэ уншиж чадаагүй талаараа бүү шалтаг тооч... зүгээр л унш! Бурханы Үгэн дотор өдөр бүр цагийг өнгөрүүлэх хүчирхэг сонголтыг хий, тэгэх үед эргэн тойронтойгоо хуваалцахад хүрэлцэхүйц баяр хөөр таньд байх болно!

Миний таны төлөөх өнөөдрийн залбирал бол элч Иэремиагийн хамт та дараах тунхаглалыг тунхаглаасай, "Таны Үгс миний баяр хөөр болон зүрх сэтгэлд минь таашаал болоосой!"
Ѳдѳр 26Ѳдѳр 28

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү