Баяр хөөрийн ДоргилтЗагвар
Та өөрийгөө яагаад Библи дээр гардаг тэр ер бусын, дүүргэгч бас хамгийн дээд баяр хөөрт хараахан хүрээгүй байгаа юм бол гэж гайхаж байсан уу? Та баяр хөөрийг буруу газраас хайснаас болж урам хугаралт үүссэн байх магадлалтай. Хэрэв та гайхмаар дээд сургуулийн боловсрол эзэмших, сайхан гэр орон эсвэл 5 зөв хүмүүжилтэй хүүхдүүд таны Баяр Хөөрийн Хаант улсад нэвтрэх нууц үг гэж итгэдэг бол...та буруу бодож байна. Ямар нэг байдлаар та 27.5 фунт жингээсээ хасах эсвэл мөрөөдөж байсан тэр хүнтэйгээ гэрлэх эсвэл бусдын биширмээр улс орнуудын тамга бүхий паспорттой байх нь төгс төгөлдөр мөн мөнхийн баяр хөөрийн гарцаагүй баталгаа гэж үздэг бол... найз минь дахин хэлэхэд... та буруу бодож байна. Баяр хөөрийг зөвхөн ганцхан газраас л олох боломжтой..."Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг!"
Амьдралд гарах хүнд хэцүү асуудлуудыг бүгдийг нь дэвсэн дарах тийм ундарсан баяр хөөрийг хэрэв та хүсч байвал Эзэний оршихуйд цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Амьдралын бүх л бүрхэг асуудлуудыг үл тоомсорлох тийм баяр хөөр таньд үнэхээр хэрэгтэй байгаа бол Түүний оршихуйд умбахыг сонгох хэрэгтэй.
Үүнийг яаж хийх вэ? Энэ үнэндээ тийм ч хэцүү зүйл биш. Библиэ өдөр бүр уншихад цаг гаргахыг тэргүүн эгнээнд тавихаар сонго...магтан дууны CD тавиад хамт дагаж дуулж ч болно! Хэрэв та маш нүүрэмгий бас үнэхээр цөхөрсөн бол...магтан дуулж байхдаа бууж өгч буйн илрэл болох гараа өргөхийг сонгож болох юм. Өөр нэг сэтгэл хөдөлгөм сонголт бол өдөр бүр ганцаараа залбирал дотроо цагийг өнгөрүүлэх юм. Зөвхөн та болон Есүс. Зүгээр л унтлагын өрөөнийхөө хаалгыг хаагаад, орныхоо хажуу талд өвдөглөн суугаад, таныг хэнээс ч илүү мэддэг мөн хэнээс ч илүү хайрладаг тэр нэгэнтэй чин сэтгэлээсээ харилцан ярилцаарай.
Та босоод унтлагын өрөөнийхөө хаалгаар алхан гарч дэлхийн асуудлуудтай нүүр тулахдаа... та ганцаараа биш гэдгээ мэдэх болно. Өдрийг таньтай хамт туулах шинэ дотны найзтай болсон. Таны шинэ үүрдийн дотны найзын чинь нэр хэн бэ? Тэр найзыгаа та зүгээр л... Баяр хөөр гэж дуудаж болно!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү