Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 6 дахь өдөр

Таны амьдралд баяр хөөр байгаа бол, тэр нь таны гэрчлэлийг улам арвижуулдаг! Баяр хөөр таны амьдралд сэргэг хэвээрээ байх үед, энэ дэлхий дээр амьдрах үедээ өөрчлөлтийг хийх хүч чадал таньд байх болно. Гэм нүгэлтнүүд таныг сонсох болно, учир нь таньд баяр хөөр байгаа. Зөвхөн авралаар л дамжин ирэх баяр хөөрийг бусдад харуулах үед чинь нүгэлтнүүд таны юу хэлэхийг чих тавин сонсох болно.

Үүнийг л бид бүгдээрээ хүсдэггүй гэж үү? Амьдралынхаа туршид ямар нэг өөрчлөлтийг хийхийг бид бүгд хүсдэг. Бид амьдралаа булшныхаа чулуун дээрхи зураас төдий байгаасай гэж хүсдэггүй. Бид бусад хүмүүсийн өөрчлөлтөөр дүүрэн өв хөрөнгийг үлдээхийг хүсдэг. Хэн нэгний амьдралд өөрчлөлтийг авч ирэх чадварыг баяр хөөр таньд өгөх болно.

Баяр хөөр таньд бусдад гэрчилэх хүч чадлыг өгөх бөгөөд улмаар та хэн нэгний амьдралыг өөрчилөх чадвартай болно. Хэрэв та баяр хөөр бол таныг сайхан байлгахаар бүтээгдсэн зүйл гэж боддог бол тэр бодлоо та өөрчилөх хэрэгтэй! Бидний амьдарч буй дэлхийд гайхалтай нөлөө өөрчлөлтүүдийг хийх хүсэл эрмэлзэлтэй, баяр хөөрөөр бялхсан тийм үеийнхэн Бурханд хэрэгтэй. Би тийм байхыг хүсч байна...харин та?
Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү