Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 5 дахь өдөр

Паул болон Силас хөхөрч хавдан, цус алдталаа зодуулсан байсан. Тэдний хувцаснууд балмадаар тасчин хаягдсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусамж маш ихээр хэрэгтэй байсан. Паул ба Силас, эдгээр Бурханы гайхалтай эрчүүд тэр эртний улс орнуудаар аялан Есүс Христын сайн мэдээг тунхаглаж яваад, Ромын шоронд хоригдон улмаар хөлнүүд нь дөнгөлөгдсөн.

Ромын шорон бол хэнийг ч маш амархан сэтгэцийн өвчтэй болгохоор тийм газар байсан бөгөөд; энэхүү өмхий, харанхуй газарт хэдхэн хоноход л солиорохоор тийм газар байсан. Ертөнцийн мухарт байх энэхүү газар нь шээс ба бөөлжисний эхүүн үнэр шингэсэн тийм газар байсан. Хоригдлууд өдөрт зөвхөн нэг л хоол иддэг ба тэр нь хөгцөрсөн талх болон өөр зүйлсэд аль хэдийнээ ашиглагдсан бүлээн ус тогтмол өгөгддөг байжээ.

Хянагч хоол авч ирэх бүртээ, үргэлж хоригдлыг хамгийн их гэмтэл учруулах бас хамгийн их өвтгөх газар нь өшиглөхөө мартдаггүй байсан. Ромын шоронгийн хоригдлууд дуусашгүй мэт санагдах тэр өдрөөс өдөр ирэх тусам нэмэгдсээр байх өөрсдийнхөө ялгадас дээр суудаг байсан. Түүгээр зогсохгүй хоригдлын биеээр гүйх олон арван хорхой шавьжнууд байсан. Хоригдлын хамраар орж гарах аалзнуудын хажуугаар нүцгэн биеээр нь чөлөөтэй гүйх хархнууд бас байсан.

Шөнө дундын үед, ихэнх хүмүүс горьдлого нь тасарч улмаар сэтгэлээр унахад, Паул ба Силас баяр хөөрийг олсон! Тэд баяр хөөрийг шоронгийн тэсэшгүй муухай үнэр болон харанхуй бас нойтон горьдлого тасарсан байдал дотроос олж илрүүлсэн. Тэд баяр хөөрийг хөл нь зорилгогүй мэтээр тушигдсан мөн өөрсдийнхөө ялгадас дунд суусан байх үедээ олж илрүүлсэн.Паул ба Силас амьдралынхаа хамгийн муухай үед ч Есүсийг магтахыг сонгосон. Паул ба Силас баяр хөөрийг олж авсан! Одоо... таны баяр хөөрийг сонгохгүй байгаа шалтаг юу вэ?!

Бид Христчин болохынхоо хувьд үүрэг хариуцлагатай... тиймээ... бүр тэнгэрлэг үүрэг... амьдралд тохиолдох хамгийн муу муухай зүйлийг баяр хөөрөөр эсэргүүцэх!

Та шөнө дундын мөн амьдралынхаа хамгийн муухай үед барьж хорихын аргагүй магтан дуулахыг сонгох үед, юу болохыг хараарай! Диваажин таныг хүлж хорьж буй тэр асуудлуудаас чөлөөлөхийн тулд таны амьдралын суурийг ганхуулж эхлэх болно.

Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү