Баяр хөөрийн ДоргилтЗагвар
Хоньчид Бэтлэхэмийн харанхуй бас хүйтэн тэр шөнө багахан гэрэл цацруулсан мөн үе үехэн дулаан агаар үлээх галыг тойрон сууж байсан. Хоньчид бол боловсролгүй, үс нь хир буртагт баригдсан бас хөлийнх нь хуруунуудын завсраар хонины шүлс болсон нийгмийн доод давхрагын хүмүүс байсан. Хоньчидод дэвшин дээшилэх... өөрийн гэсэн газартай болох... арай дээр амьдралаар амьдрах ямар ч найдвар байхгүй байсан. Тэдний үр ашиггүй ертөнц хэзээ ч өөрчлөгдөөгүй... шөнө бүр л хонинууд майлалдан мөн гал тойрсон үеээ өнгөрсөн ичмээр хошин яриа хэвээрээ л байсан. Тэдний амьдрал амар заяа үзүүлдэггүй, гиншээ, дуулгаваргүй бас бөөстсөн хонинуудыг тойрон эргэлдэж байсан. Одоо та өөрийнхөө амьдралыг муу байна гэж хэлэх үү?!
Тэр онцгой шөнө тэднийг чичрэн даарч бас сэрүүн байхыг хичээж байх үед нь, диваажин тэдний жижигхэн, харанхуй ертөнцөд тэсрэлт хийсэн. Дэлхийн тулааны талбарт тэнгэр элчийн дуу хадан улмаар тэдний харанхуй, хүйтэн байдалд тэнгэрийн улсын баяр хөөрийг тунхагласан. Диваажин нээгдэх үед одод маш ховор бас бахдмаар өнгөөр гялалзаж, тэнгэр элчүүдийн найрал дуу өнөөдөр ч сонсогдсон хэвээрээ байх тэнгэрлэг симфонийг дуулсан.
"Харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа!"
Есүс бидний ертөнцийг баяр хөөрөөр эзлэн авсан бөгөөд энэ нь өнөөдөр ч таньд зориулсан Түүний бэлэг хэвээрээ. Таны амьдрал дахь Түүний оршихуй харанхуйг гайхалтайгаар үгүй хийж улмаар итгэл найдварыг төрүүлдэг.
Есүсийн төрөлтийг илэрхийлэхэд хамгийн түрүүнд хэрэглэгдсэн үг нь "баяр хөөр" байсан! Энэ нь таныг ч бас тодорхойлох хамгийн эхний үг байх хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Баяр хөөр бол Христчин хүмүүсийн мэнгэ бөгөөд сэтгэл санааны болон сүнсний бүх л нүх сүвээр түгэх ёстой. Та бол энэ амьдралдаа диваажингийн баяр хөөрөөр тамгалагдсан учраас одоо тэнгэр элчүүдийн дууг дуулах таны ээлж болжээ!
Та бол ямар ч итгэл найдваргүй, харанхуй бас хүйтэн энэ ертөнцөд Христийн оршихуйг авч ирэхээр бүтээгдсэн нэгэн. Мариа бол Христ Хүүгийн анхны тээж төрүүлэгч байсаны адил бид ч, мөн, тэр тэнгэрлэг генийг тээгч байх боломжтой. Таны амьдарч буй харанхуй, хүйтэн ертөнцөд зайлшгүй хэрэгцээтэй тэнгэрлэг гени нь "Б-А-Я-Р Х-Ө-Ө-Р" гэж бичигддэг!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү