Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 7 дахь өдөр

Баяр хөөр бол амьдралд хандах төрөлхийн биш, харин ер бусын хариу үйлдэл мөн. Иймээс энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг болхоос, харин таны төрөлхийн зан чанар чинь биш. Баяр хөөр нь нөхцөл байдлыг урьдаас мэдсэний үндсэн дээр үйлдэж буй хариу үйлдэл бус, харин харанхуй бас үхмэл ертөнцөд таны амьдралаар дамжин Түүний оршихуй илчилэгдэх тэр гайхамшигт мөч юм. Таны мэдэрдэг мөн бусдад харуулдаг тэр баяр хөөр нь Түүнтэй харилцах харилцаанаас төрөн гарсан.Та сэтгэлээр унах эсвэл хямарсан сүнсийг бусдад харуулахын тулд бүтээгдээгүй; та хов жив эсвэл хорсолын тулд бүтээгдээгүй. Та бол нөхөртөө гомдон дуугаа хураахаар, сүмдээ маргаан зөрчилдөөнийг үүсгэхээр эсвэл уурандаа хүүхдүүд рүүгээ хашгирахаар бүтээгдээгүй. Та баяр хөөртэй байхын тулд бүтээгдсэн!

Машиндаа бензин хийхийн оронд би мөнгөө бага зэрэг хэмнэхээр шийдэн банкаа элсээр дүүргэвэл юу болох бол? Би хэзээ ч очих гэсэн газраа хүрч чадахгүйгээс гадна би машинаа эвдлэх болно! Энэ нь Христчин хүмүүс амьдралаа сэтгэл гутрал, уур уцаар эсвэл гомдлоор сүйрүүлэхийг оролддогын маш гашуун бөгөөд гунигтай дүр зураг юм. Та амьдралдаа хэзээ ч хүрэх гэсэн газраа хүрч чадахгүй.

Та үр жимс-гаргагч Христчин байхаар бүтээгдсэн! Есүстэй хамт байхгүйгээр хэзээ ч та тэр гаргах ёстой үр жимсийг ургуулж чадахгүй. Өдөр бүр... бүхэл өдрийн турш Тэр Хэн бэ мөн Түүний таньд бэлтгэсэн бүхий л зүйлсийг зүгээр л тунгаан бод. Бурханы Үгийг магтан дуу ба залбиралтай хамт амьдралынхаа хөрсийг сайжруулахад ашигла. Есүс таныг өнөөдөр амьдруулахын тулд хэр зэрэг ихийг хийсэн бэ гэдгийг ойлгох тусам та төдий чинээ их баяр хөөрийг өөрөөсөө гаргах болно!
Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү