Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 8 дахь өдөр

Би эмч биш ч гэсэн, надад таньд зориулсан эмийн жор байна!

Санаа сэтгэлээр унан гунигтай байгаа бол, өдөрт 3 удаа магтаал хүндлэлийн дууг тавьж сонс. Магтан дуунд магадгүй та гараа өргөн магтах байх эсвэл зүгээр л сууж мөн Түүний оршихуйгаас бялхан гарах амар тайван дотор шумбахыг хүсэх байх. Зоригтойгоор, Давидтай хамт Эзний өмнө бүжиглээрэй гэж таныг би урамшуулж байна! Өглөө, өдөр, орой бүр СD-гээ дагаж зүрх сэтгэлээсээ магтан дуулахад 5-10 минутыг зарцуулаарай.

Хэрэв нэг сүнслэг жор таньд хангалтгүй байвал, үүнийг туршаад үз: Өдөрт 3 удаа Библиэ нээн нэг юмуу хоёр ишлэл унш. Хэрэв та гуниглал дотроо шаналж буй бол, зүгээр л Дуулал номын эхний бүлгээс эхлэн 3-5 ишлэлийг суух тоолондоо унш. Дуулалын Үгнүүдэд сүнсийг чинь өөрчилөх болон амьдралд чинь эдгэрлийн хүчээ харуулах боломжийг олгоорой.

Өдөрт 3 удаа, хэн нэгний төлөө залбирахад цаг гаргаарай. Залбирлын өдрийн тэмдэглэлийг хөтөлж, бусад хүмүүсийн хэрэгцээ, хүсэлтүүдийг бич. Хэн нэгний төлөө залбирах замаар бусдад та өгөх үед, ивээл ерөөл ба хүч чадал таны амьдралд хариу болон ирэх болно.

Эцэст нь, долоо хоногт нэг удаа бусдад үйлчилэхэд цаг гаргаарай. Сэтгэцийн хувьд зхвсарлага авах хэрэгтэй буй залуу ээжид хүүхдийг нь харж өг. Бэлэвсэн нэгнийг кофенд дагуулан гарч түүний зүрх сэтгэлээс гарах зүйлсийг сонс. Өвчтэй байгаа нэгэнд хоол хийж авч очихоор санал тавь. Нинжин сэтгэл бол үнэхээр хүч чадалтай зүйл. Нинжин сэтгэл бол баяр хөөрийн нөгөө ихэр нь...нөгөөгүйгээр нэгтэй нь байх боломжгүй!
Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү