Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 11 дахь өдөр

Зовлон зүдгүүрт ниргүүлж байхдаа хүн хэрхэн баяр хөөртэй байж чадах вэ? Амьдрал дээр энэ нь хэт сүнслэг мэт сонсогдохгүй байна гэж үү. Ариун Сүнс биднийг ер нь хэн гэж бодоод байгаа юм болоо? Тереса эхийн дүрд хувилсан Полианна ба Мэри Поппинс гэж бодоод байгаа юм болов уу?!

Ихэнх хүмүүсийн хувьд хүний амьдралд тохиолдох зовлонгоос үл хамааран баяр хөөртэй Христчин байна гэдэг нь үнэхээр дээгүүрх ба сүр хүчит...бас зүгээр л үнэнээс асар хол зүйл мэт санагддаг. Ямар ч эрүүл хүн зовлон зүдгүүрээ хэрхэн баяр хөөрийн шалтгаан гэж үзэх вэ?! Яагаад...энэ нь илт утга учиргүй зүйл! Энэ нь үнэхээр төсөөлөхөд ч хэцүү...харин, мэдээж, та Есүст итгэдэг бол өөр хэрэг. Тэгвэл, сэтгэлээр унах үедээ ч баяр хөөртэй байх нь үнэхээр бодит бас жинхэнэ боломжтой зүйл болох болно!

Энэ бол гарцаагүй үнэн: Түүний оршихуйгаас биднийг юу ч салгаж чадахгүй учраас ямар ч шарх эсвэл эмгэнэлээс үл хамааран бид баяр хөөртэй байж чадна. Мөн Түүний оршихуйгаас бид үргэлж баяр хөөрийг дүүрнээр олж авдаг. Түүний оршихуйд байх үе дэхь хүч чадал ба амар тайвныг минь үхэл хагацал, өвчин зовлон үгүйсгэж чадахгүй. Санхүүгийн хямрал, харилцааны асуудлууд болон гомдсон зүрх сэтгэл Түүний хүүхдүүдийг тэдний Эцгийн хайр ба зөөлөн халамжаас булаан авах хүч чадалгүй. Гэр бүл цуцлалт Түүний хайраас биднийг холдуулах чадваргүй бөгөөд зөрүүд хүүхдүүд Түүний хэн бэ гэдгийг өөрчилөхгүй.

Баяр хөөрөөр хандахааргүй үед ч бид баяр хөөрийг сонгох л хэрэгтэй. Бид бусдад бухимдан уурласан...амьдралд урам хугарсан...уй гашуу дотроо шаналахад...сэтгэл уналтанд тарчилахад...Иаков биднийг арай эрүүл арга барил руу чиглүүлдэг: БАЯР ХӨӨР!

Дэлхийн асуудлууд нь бидний аз жаргалыг хулгайлж чадах боловч баяр хөөрийг минь хулгайлж хэзээ ч чадахгүй! Тэгэхээр, дараагийн удаа зовлон бэрхшээл ирэх үед сэтгэлээр бүү уна, харин түүний оронд баяр хөөрөөр дүүрсэн ба нэвчсэн Христчин байх шалтгаануудаа тоолж эхлэ!

Баяр хөөр нь үнэндээ будагч бодисоор турших туршилт бөгөөд бидний Бурханы оршихуйд байгаа үгүйг маань тогтоодог.
Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү