Баяр хөөрийн ДоргилтЗагвар
Иехошафат бол тухайн үе дэхь сайн хүмүүсийн нэг байсан. Тэрээр хаант улсаа шинэчлэх болон шударга ёсыг тогтооход гарамгай зүтгэгч нэгэн байсан. Иехошафат, Бурханыг хайрлагч нэгэн болохынхоо хувьд өөрийнхөө удирдлага доор байдаг хүмүүст бүх зүрхээрээ Бурханаас эмээж мөн үйлчлэхийг урамшуулдаг байсан. Х-м-м-м...өнөөдөр түүн шиг удирдагч байдаг ч болоосой!
Иехошафат зөв зүйлийг хийж, төгс амьдралаар амьдарч байхад нь ГЭНЭТ! Адгийн муу ёрын сүнс тайван улс оронд нь дайн дэгдээх замаар түүний нүдийг тагласан. Энэ адгийн муу ёрын сүнсний арга залийгээ!
Таны дайснуудын заль мэх ч мөн адил! Бид бүгдээрээ л хүчирхэг дайсантай нүүр тулдаг бөгөөд залуу Хаан Иехошафатаас сурах зүйл их байна. Иехошафат анхаарлаа Эзнийг эрж хайх дээр төвлөрүүлсэн. Тэрээр санаа зовох ба Бурханыг буруутгахад огтхон ч цагаа үрээгүй. Иехошафат тэр үед Иудагийн хилээр ямар ч дайсан давшилан ирж байсан хамаагүй хараагаа Эзэн дээр тусгасан хэвээрээ байснаар асуудлыг шийдвэрлэсэн.
Баяр хөөрт хүрэх тулаанд та ялахыг хүсч байвал, Эзнээс хараагаа хэзээ ч бүү салга. Санаа зовох болон догдлолд цагаа огт үрж болохгүй. Нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран Эзэнд бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй юмаа гэдгийг та зүрхэндээ ухаарах болно.
Тулаан дунд байхдаа бид ихэвчлэн, юм л бол тулааныхаа...хорт хавдрынхаа...гачигдаж байгаа санхүүгийнхээ...хадам ээжийнхээ...зөрүүдлэж буй хүүхдийнхээ тухай л ярих гээд байдаг. Тулаан дунд байх үедээ Эзний тухай ярьдаг бай! Бурханы Үгээс сонгон авч, түүн дээрээ бат зогс!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү