Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 19 дахь өдөр

Давид Хаан, зүрх сэтгэлдээ Эзнийг магт гэж хэлэхийн чухлыг мэддэг байсан. Таны зүрх сэтгэлээс бүх л мэдрэмжүүд, сэтгэл хөдлөлүүд болон хүсэл сонирхлууд тань төрөн гардаг бөгөөд харамсалтай нь зүрх сэтгэл тань үргэлж Эзнийг ерөөх мэдрэмжтэй байж чаддаггүй. Таны амьдаралд хэзээ нэгэн цагт зүрх сэтгэл тань гомдоллох бас эрхээ сонсуулахаар шаардах үе гарах болно. Ийм үеүүдэд та зүрх сэтгэлтэйгээ хяналтгүй болсон 2 настай хүүхэдтэй харьцаж байгаа шиг харьцах ёстой! Яг Давид Хаан шиг та мөн зүрх сэтгэлдээ Эзнийг ерөөхийг тушаах ёстой!

Таны зүрх сэтгэл бол аливаа шийдвэрийг гаргадаг дотоод хүний чинь нэгэн хэсэг байх ёстой. Харамсалтай нь, өнөөгийн 21-р Зуунд,сэтгэл судлал дээр тулгуурласан дэлхий ертөнцөд, бид зүрх сэтгэлд илүү ач холбогдол өгч, дотоод сүнсэнд ач холбогдол бага өгч байна. Хэрвээ та зүрх сэтгэлээрээ удирдуулвал харагдаж буй зүйлсээр бус итгэлээрээ хэзээ ч алхаж чадахгүй. Бидний зүрх сэтгэл бидэнд тохиолдож буй нөхцөл байдлуудаар хөтлөгддөг бол сүнс маань Бурханы Ариун Сүнсээр ба Бурханы Үгээр удирдагддаг. Хичнээн хэцүү ч гэсэн зүрх сэтгэлдээ сүнсийг чинь удирдахыг бүү зөвшөөр!

Зүрх сэтгэл чинь дараах хөөрхийлэлттэй зүйлсийг хэлж болох юм:

"Хөгжим хэт чанга байна. Би зүгээр л энд суугаад бусдыг шүүмжилнэ."

"Гараа өргөн магтан дуулах ядаргаатай байна."

"Энэ долоо хоногт надад өргөлийн саванд хийх юм үнэхээр байхгүйнээ."

"Библи судлалдаа үнэхээр ядарч байгаа учраас очиж чадахгүйнээ. Миний толгой өвдөж байна. Энэ магадгүй хавдар байхаа."

Харин сүнс чинь ярих үед Бурханы Үгтэй их төстэй сонсогдох болно!

"Би баяр хөөртэйгээр өгөгч байх үнэхээр дуртай!"

"Би санаа зовохоос татгалзаж байна...Эзэн хэрэгцээг маань хангана гэдэгт би найдаж байна!

"Энэ цуглаан урам зоригтойгоор магтдагт нь үнэхээр талархаж байна!"

Сүнсний булчингаа хөгжүүлж мөн зүрх сэтгэлийнхээ амьдралд хандах хандлагыг сүнсээрээ захируулж бас хамгаалах боломжыг олго.
Ѳдѳр 18Ѳдѳр 20

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү