Баяр хөөрийн ДоргилтЗагвар

Таны сэтгэл юуг хүсч тэмүүлж байна вэ? Их мөнгө хийхийг хүсч байна уу? Нөхрийгөө надаас бүр мөсөн яваад өгөөч гэж хэлэхийг хүсч байна уу? Сайхан бүтэн нойртой байх юмсан гэж хүсч байна уу? Хүссэн бүхнээ хийж эсвэл бусдыг үл ойшоон өөрийгөөгөө л илэрхийлэхийг хүсч байна уу? Дуулал номыг бичсэн нэгэн Эзний шүүлтийг хүсэн тэмүүлсэн! Бурханы оршихуйд л олдох тэр хайр татам бүхнийг олохын тулд Давид Бурхантай л цагыг өнгөрүүлэхийг хүсч байсан. Та амьдралд хүсч байгаа зүйлдээ асуудалтай байгаа бол түүнийгээ шийдвэрлэхгүйгээр таньд зориулсан баяр хөөрийг хэзээ ч амсаж чадахгүй. Эцэст нь та Бурханы оршихуйг хүсэн тэмүүлж, амьдралд өөрийхөөрөө бус Түүний замыг, хүслийг дагах үед Түүний баяр хөөрийг хүлээн авах тэр гайхамшигтай мөч ирнэ. Эцэст нь амьдрал бол миний хүсэл биш...харин Түүний хүсэл гэдгийг ойлгох үед...тань дээр зөвхөн Түүний оршихуйгаас л ирдэг агуу их баяр хөөрийг ирэхийг та мэдрэх болно. Таны сэтгэлийн гүн дэх цор ганц бас хамгийн нэн тэргүүн хүсэл тань Түүгээр сэтгэл хангалуун байх ёстой.Таныг, Бурханыг магтан дуулахаас ирдэг гайхамшигтай сэтгэл ханамжийг мэдэрч байсан гэдэгт би найдаж байна. Дараагийн удаа уураасаа болж дэлбэрэх шахаж байгаа мэт "санагдах" үедээ... түүнийхээ оронд магтаалаар баялаг дууг дуулвал яах бол? Дараагийн удаа өөрийгөө өмөөрмөөр "санагдах" үедээ...толгойгоо гудайлган, сэтгэлдээ тэр дууны үгээр дамжуулан амар тайван ирэх боломжийг олговол яах бол? Дараагийн удаа ажлынхаа эмэгтэйд шүүмжлүүлэх үедээ...аман дотроо магтан дуу аялвал яах бол?
Уурыг магтан дуугаар...урам хугаралтыг магтаалаар...тэвчээргүй байдлыг магтаалаар хариулж сурцгаая. Бурханд, таныг амьдралд өдөр бүр гардаг эдгээр асуудалд хэрхэн хариулж байгаа чинь үнэхээр чухал бөгөөд эрт дээр үед байсан Дуулал номыг бичсэн хүнтэй адил, би ч бас магтаалыг сонгож байна.
Уурыг магтан дуугаар...урам хугаралтыг магтаалаар...тэвчээргүй байдлыг магтаалаар хариулж сурцгаая. Бурханд, таныг амьдралд өдөр бүр гардаг эдгээр асуудалд хэрхэн хариулж байгаа чинь үнэхээр чухал бөгөөд эрт дээр үед байсан Дуулал номыг бичсэн хүнтэй адил, би ч бас магтаалыг сонгож байна.
Энэ төлөвлөгөөний тухай

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү
Холбоотой төлөвлөгөө унших

Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу Хандах

Арай Дээр Уншлагын Төлөвлөгөө

Сүнсээ Халдваргүйжүүлэх

Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь

Өдөр бүрийн чимээгүй цагийг Greg Laurie-той хамт

Оюун санааны тулаан чимээгүй цаг

Цаг хугацаагаа Бурханд зориулах нь
