Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 23 дахь өдөр

Хамгийн агуу номлогч бас сургаалийг түгээгч Паул дахиад л асуудалд орсон! Тэрээр Бурханы Үгийг буруу газарт,буруу цагт зааж байгаад баригдсан. Түүнийг шорон руу илгээхээсээ өмнө Агрийп хаан Паулын түүхийг өөрийнхөө чихээр сонсохоор шийдсэн. Агрийп хурлын танхимт бүхий л эрхэмсэг сүр жавлангаараа залран улмаар тухайн үеийнхээ шилдэг гэсэн улс төрчидтэй хамт суусан.

Агрийп Хаан бол хүч чадалтай бас шаардлага өндөртэй удирдагчаараа нэртэй хаан байсан бөгөөд энэхүү хааны оршихуйд олон түмэн дуугаа хураах үед, тэрээр Паул руу харцаа өргөн түүнд ярих зөвшөөрөл өгсөн.

Ийм тохиолдолд та хэрхэх байсан бол? Үнэнийг хэлэхэд, миний зүрх амаар минь гарах байсан байх! Бидний ихэнх маань энэ бүхэн тохиолдож байхад Бурхан хаана байсан юм бол гэж гайхаж байж магадгүй! "Энэ үнэхээр бодитоор болж байна гэж үү Бурхаан?! Би Таны Нэрийн төлөө сайн мэдээг тараасан бөгөөд одоо энэ хорвоогийн хамгийн хүчирхэг хүний өмнө өөрийгөө өмгөөлөх болж байна гэж үү?!"

Зөвхөн толгойгоо дохих төдийд л намайг цаазлуулах эсвэл Ромын шорон руу илгээж чадахуйц энэ хүний өмнө намайг битгий бөөлжүүлж эсвэл ухаан алдуулж өгөөч гэж би Бурханаас шалан гуйх байсан.

Паул гараа маш тайвнаар Агрийпын зүг сунган дараах уран үгтэй өмгөөллийг хэлсэн, "Иудейчүүдийн намайг буруутгаж байгаа эдгээр хэргийн талаар Агрийп хаан таны өмнө өнөөдөр би өөрийгөө өмгөөлөх гэж байгаа тул би өөрийгөө аз завшаантай гэж тооцож байна." -Үйлс 26:2

Паул тухайн үеийн хамгийн чухал хүний өмнө зоригтойгоор "би өөрийгөө аз завшаантай гэж тооцож байна..." гэж хэлсэн.Дараагийн удаа хэцүү үе тохиолдоход, та өөрийгөө аз завшаантай хүнд тооцох уу?

Дараагийн удаа таны бодсоноор аливаа зүйл болохгүй байх үед, та өөрийгөө аз завшаантай хүнд тооцож үзэх үү?

Амьдрал чинь дэлбэрэх шахах үед, яагаад Паулын хийсний адилаар өөрийгөө аз завшаантайд тооцож үзэж болохгүй гэж?

Бид Есүс Христийг таньж мэддэг учраас бид аливаа зүйлийг үзэх үзлээ өөрчилж чадна. Бодол санаа маань хэрхэн нөхцөл байдлыг маань харах өнцгийг бид өөрчилж чадна учир нь Бүтээгч Бурхан бүхнийг шийддэг гэдгийг бид мэддэг. Би таныг өөрийгөө өнөөдөр аз завшаантай хүнд тооцохыг уриалж байна!
Ѳдѳр 22Ѳдѳр 24

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү