Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 28 дахь өдөр

Бусдад халдахуйц баяр хөөрөөр дүүрэн амьдралаар амьдрахад хэрэгцээтэй бүхэн таньд өгөгдсөнийг та мэдсэн үү? Бурхан Эцэг, Өөрийн Хүү Есүсээр дамжуулан таньд бурханлаг амьдралаар амьдрахад шаардлагатай бүхнийг таньд аль хэдийнээ өгсөн! Мөн, баяр хөөр бол Бурханы Өөрийнх нь зан чанарын онцлог учраас, идэвхитэй баяр хөөрөөр дүүрсэн амьдрал аль хэдийн таных гэсэн үг!

Таны амьдралд Есүс Христ байхад, таньд сарын тэмдгийн үеийн өөрчлөлт, сэтгэл хямрал, бусдыг шүүмжлэх, тэвчээргүй байдал, өнгөрсөн алдаатайгаа тэмцэхэд шаардлагатай бүхэн аль хэдийнээ байгаа гэсэн үг. Ямар ч үед мөн түүхэнд байхгүй хамгийн өгөөмөр Бурхан бидэнд бүрэн дүүрэн бас баяр хөөртэй амьдралд шаардлагатай бүхнийг аль хэдийнээ өгсөн.

Бид тэнгэрлэг дуудлагыг хуваалцагчид болно гэдэг нь үнэхээр гайхалтай амлалт юм. Бид хэдийгээр энэ дэлхийг дуурайгчид биш ч бид Есүс энэ дэлхий дээр байхдаа байсантай адилаар харах, үйлдэх, ярих, алхах мөн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх шаардлагатай. Бурхан Өөрийнхөө тэнгэрлэг байдлаар амьдралын ямар ч хэсгийн маань сул талыг солих чадвартай, бид харин Түүнд тийм боломжийг олгох хэрэгтэй. Бид Ариун Сүнс дотор амьдарч алхах үед, бид үнэндээ өөрсдийн төрөлхийн чиг хандлага ба генийн байдлаасаа огт өөр зүг рүү алхаж байдаг.

Хэрэв та эдгээр ишлэлүүдийг амьдралдаа хэрэгжүүлвэл, өөрийнхөө байх боломжит хамгийн шилдэг хувилбараар байх болно. Энэ нь хэцүү юү? Тийм! Энэ нь таниас бүх зүрх сэтгэлээсээ хичээнгүй байхыг шаардах боловч, амьдралынхаа өдөр бүрт Түүнтэй улам бүр адил болох үед чинь Бурхан Өөрөө таны хүч чадал болж мөн таньд урам зоригыг нэмэх болно!
Ѳдѳр 27Ѳдѳр 29

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү