Баяр хөөрийн ДоргилтЗагвар
Өдөр бүр сэтгэл санаагаар унахтай тэмцэлдэж мөн ихэнх амьдралаа горьдлого тасарсан байдалтай өнгөрүүлдэг хүмүүсийн хувьд баяр хөөр ба талархалтай байхын харилцан холбоог ойлгох нь маш чухал. Хэрвээ та талархдаг хүн бол баяр хөөр таньтай үргэлж хамт байна. Хэрвээ та баяр хөөртэй хүн мөн бол та ивээл ерөөлөө чангаар, өдөр бүр дурсан санадаг нь гарцаагүй.
Талархдаг байх нь Түүний хүмүүст Түүний оршихуйн үүд хаалгыг нээдэг нууц үг мөн. Тэгээд, та Түүний оршихуйд нэвтрэн орох үед тэндээс БАЯР ХӨӨР ийг олох болно!
Хэрэв таньд өнөөдөр гунигтай болон сэтгэл дундуур зүйл амьдралд байгаа бол өөрийнхөө талархаж явдаг зүйлсээ жагсаан бичээрэй. 5 эсвэл 10 хан зүйл бичээд битгий зогсоорой...талархал дотроо 20...эсвэл 50...эсвэл 100 талархдаг зүйлсээ бичээрэй.
Христчин хүний хувьд талархал өргөх нь жилийн ганцхан өдөр эсвэл ганцхан улирлаар хязгаарлагдсан байх ёсгүй гэдэгт би итгэдэг. Талархал өргөх нь чин сэтгэлийн, өдөр бүрийн амьдралын хэв маяг болох хэрэгтэй. Талархалтай зүрх сэтгэл бол баяр хөөрийн үр өсөх, үржих, арвинаар цэцэглэх газар юм.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү