Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 22 дахь өдөр

Түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн гайхалтай дасгалжуулалтын зөвлөгөөг авахдаа та бэлэн байна уу? Таны ялалт дотор алхах алхааг баталгаажуулах мөн дахин хэзээ ч сэтгэлээр унах бас мохохгүй байх тоглоомын төлөвлөгөөг гаргахад та бэлэн байна уу? Хэрэв та бэлэн бол... өнөөдрийн чимээгүй цагийн материал таньд зориулагдсан болно!

"Баярласан хэвээрээ бай!" гэдэг нь Шинэ Гэрээн дэхь тушаал бөгөөд бидэнд өөр сонголт байхгүй гэсэн үг! Ялалтад хүрэх таны стратеги төлөвлөгөө бол "Баярласан хэвээрээ байх!" юм.
Баяр хөөр бол Бурханд дуулгавартай байдлын дагавар бүтээгдэхүүн төдий зүйл биш. Баяр хөөр БОЛ Бурханд дуулгавартай байдал юм!

Баяр хөөр бол дуулгавартай байдлаас гардаг зүйл бөгөөд бид Эзэн дотор баярлах бас Түүний оршихуй дотор баярлах тушаалыг хүлээн авсан.

Си.Эс. Люьис ийнхүү хэлсэн байдаг, "Ямар ч үед баяр хөөртэй байх нь Христчин хүн бүрийн үүрэг!"

Амьдарч буй өдөр бүрээрээ Бурханыг алдаршуулах нь таны амьдралын зорилго. Хийж буй бүхий л сонголтуудаараа, хэлж ярьж буй үг бүрээрээ мөн бодож буй бүх бодлоороо Түүний Нэрийг хүндэтгэх нь таны амьдралын зорилго юм. Түүний оршихуйн баяр хөөрийг сонгох үед та Бурханыг хүндэлж буй хэрэг. Гоншигонох, гомдоллох, үл уучилах эсвэл уурласан хэвээрээ байснаараа та Түүнийг алдаршуулдаггүй.

Галын халууныг баяр хөөрөөр даван дийлэхийг сонгох үед та Бурханыг алдаршуулдаг! Та Ариун Сүнсний зөвлөгөөг хүлээн авч улмаар дараагийн удаа хүнд байдалд орж зовохдоо баярлах болно гэдэг шийдвэрийг гаргаарай. Эдгээр ишлэлүүд нь бидэнд хүнд сорилтуудаас айхыг биш... харин сорилтод байхдаа зөвхөн баярлахыг зааж байдаг!
Ѳдѳр 21Ѳдѳр 23

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү