Баяр хөөрийн ДоргилтЗагвар
Шоронгоос бичсэн хүний зөвлөгөө гэхэд сонин зөвлөгөө байна! "Эзэн дотор үргэлж баярлагтун! Би дахин хэлье баярлагтун!"
Энэ бол Паулын 1-р зууны Ромын шоронгоос 21-р зуунд буй бидний зүрх сэтгэлд хүчтэйгээр тунхагласан зөвлөгөө юм: Таны дотоод зан чанар гадаад нөхцөл байдлын тань тусгал байх шаардлагагүй!
Паул хоёр удаа хэлсэний адил би ч мөн хоёр удаа хэлэх болно! Таны дотоод зан чанар гадаад нөхцөл байдлын тань тусгал байх шаардлагагүй!"
Таагүй нөхцөл байдлуудаасаа болж сэтгэлээр унах эсвэл ялихгүй үйл явдлыг хэт сүртэй болгохоор соригдох нь маш амархан байдаг. Амьдралд таныг аз жаргалгүй, үр бүтээлгүй эсвэл сэтгэл санааны хувьд сул дорой мэт болгохуйц зүйлүүд үргэлж тохиолдох болно. Гэхдээ таныг баярлахыг тань зогсоох ямар ч үйл явдал тохиолдох ёсгүй! Таны баяр хөөрийг хулгайлах ямар ч үйл явдал эсвэл тохиолдлууд байх ёсгүй.
Энэ нь та зөвхөн "Эзэн дотор" баярлах үед л боломжтой. Энэ нь хүн төрөлхтний хувьд боломжгүй боловч энэ нь үнэхээр Эзэн дотор боломжтой зүйл!
Таны баяр хөөр бол Бурханы нүүр лүү эгцлэн харсан босоо тэнхлэгтэй харилцаатай байхын үр дүн мөн! Хэрэв таны амьдрал хэвтээ тэнхлэг бүхий зөвхөн нүдний тусгал хүрэхүйц алсын хараатай байх юм бол та зөвхөн хуурай бас халцгай цөл л байгааг ширтэх болно. Гэвч та Эцгийн нүүр лүү дээш харахыг сонгож чадах юм бол, та Түүний хайр... Түүний амар тайван... бас Түүний тэнгэрлэг бүхнээр хүрээлэгдэх болно!
Хэвтээ тэнхлэгийн оронд босоо тэнхлэг бүхий амьдралаар амьдрахаар та өнөөдөр шийдсэн бол, та Түүний оршихуйгаас ирэх баяр хөөрөөр маш ихээр дүүрсэн байх учраас таньд гомдоллох ч цаг гарахгүй. Та магтаалаар дүүрэн амьдралын хэв маягт шумбасан байх учраас таньд сэтгэлээр унах ч шаардлагагүй болно. "Гуниг гутрал" гэдэг үг таны үгсийн сангаас арчигдан улмаар та заяа тавилан руугаа бүжиглэн орох болно!

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү