2Коринт 10:1-5

2Коринт 10:1-5 АБ2013

Паул би та нартай нүүр тулахдаа аядуу, хол байхдаа хатуу ханддаг нэгэн гэнэ. Би Христийн дөлгөөн хүлцэнгүй чанараар та нарыг ятгаж байна. Биднийг махбодынхоо дагуу үйлддэг хэмээн боддог зарим хүмүүсийн эсрэг гаргахаар зүрхэлсэн хатуу занг минь бүү хөдөлгөөрэй гэж та нараас хүсье. Учир нь бид махбодод алхдаг ч, махбодын дагуу дайтдаггүй. Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус, харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж, Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог.