2 КОРИНТ 10:1-5
2 КОРИНТ 10:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Одоо Паул би өөрөө Христийн хүлцэл болон дөлгөөн байдлаар та нарыг ятгаж байна. Би та нартай нүүр учрахдаа хүлцэнгүй байгаад харин хол байхдаа зоригтой байдаг гэнэ. Биднийг махан биеийнхээ дагуу явсан юм шиг боддог зарим хүмүүсийн эсрэг зоригтой байя гэж бодож байгаа итгэлтэйгээр дэргэд чинь байхдаа би зоригтой байхгүй байхын тулд та нараас гуйж байна. Учир нь бид махан бие дотор алхдаг боловч, махан биеийн дагуу дайтдаггүй. Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг.
2 КОРИНТ 10:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Паул би та нартай нүүр тулахдаа аядуу, хол байхдаа хатуу ханддаг нэгэн гэнэ. Би Христийн дөлгөөн хүлцэнгүй чанараар та нарыг ятгаж байна. Биднийг махбодынхоо дагуу үйлддэг хэмээн боддог зарим хүмүүсийн эсрэг гаргахаар зүрхэлсэн хатуу занг минь бүү хөдөлгөөрэй гэж та нараас хүсье. Учир нь бид махбодод алхдаг ч, махбодын дагуу дайтдаггүй. Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус, харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж, Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог.