2Шастир 20:1-4
2Шастир 20:1-4 АБ2013
Үүний дараа Моабын хөвгүүд, Аммоны хөвгүүд зарим меуничүүдийн хамтаар Иехошафатын эсрэг дайтахаар ирэв. Хэсэг хүн ирж, Иехошафатад мэдээлж —Далайн чанадаас, Арамаас асар их цэрэг таны эсрэг ирж байна. Харагтун, тэд Хазазон-тамарт буюу нөгөө Енгедид байна гэв. Иехошафат айж, ЭЗЭНийг эрэлхийлэхээр анхааралаа хандуулсан ба бүх Иуда даяар мацаг барилтыг зарлав. Ингээд ЭЗЭНээс тусламж хүсэхээр иудачууд хамтдаа цугларчээ. ЭЗЭНийг эрэлхийлэхээр тэд Иудагийн бүх хотоос ирэв.