Баяр хөөрийн ДоргилтЗагвар

A Jolt of Joy

31-с 15 дахь өдөр

Иехошафат Бичээсийн энэхүү хэсэг дээр 2 маш ухаалаг сонголтыг хийсэн. Бид энэхүү залуу удирдагч амьдралдаа ямар сонголтуудыг хийх хэрэгтэй болсныг илүү их ажиглах хэрэгтэй, тэгснээрээ бид ч мөн адил дайснуудын маань бэлтгэсэн тэр тулаан бүрт ялах боломжтой.

Иехошафат хамгийн түрүүнд Эзнээс тусламж эрж хайсан! Хамгийн сайн найз руугаа тэрээр гүйгээгүй...Опра юу гэсэн болохыг гүүглээс хайгаагүй...Фэйсбүүк дээр ямар хэцүү байгаагаа бичээгүй...эсвэл Нью Йорк Таймс худалдан аваагүй. Иехошафат дайсантай нүүр тулах үедээ Эзэн рүү очсоны адил та ч мөн Эзэн рүү оч!

Бид яаж үүнийг хийх вэ? Тулаантайгаа хамт Бурханы Үг рүү бид очих хэрэгтэй. Таны тулаан тань сэтгэл санаагаар унах бол, Библи дээр сэтгэлээр унах ба баяр хөөрийн тухай юу гэсэн байгааг олж унш. Бие махбодын хувьд өвчинтэй тэмцэлдэж байгаа бол Библийн арын цагаан толгойн дарааллын хэсгээс эдгэрэл ба залбирлын тухай олдсон бүх ишлэлүүдийг унш. Дааж давшгүй өртэй нүүр тулсан бол Библи дээр хангалт, өгөх ба өргөл өгөх тухай юу гэснийг унш.

Иехошафат Хааны дараагийн гайхалтай ухаалаг сонголт нь Эзний өргөөнд үлдсэн явдал байсан. Тулаан чинь таныг сүмээс болон Бурханы хүмүүстэй нөхөрлөх нөхөрлөлөөс холдуулах боломжыг бүү олго! Ихэнх Христчин хүмүүс сэтгэлээр унасан, эцэж туйлдсан эсвэл өвчтэй үедээ сүмд явахаа больдог. Тулаантайгаа Бурханы арга замаар тулалдахыг хүсч байвал та Бурханы өргөөнд үлдэх хэрэгтэй!

Хэрвээ та тэнгэрлэг баяр хөөрөөс ирэх хүч чадлаар дүүрсэн Христчин байхыг хүсч байвал Иехошафатын үлгэр жишээг дагаж, хариултаа Бурханы Үгээс эрж хайх болно. Иехошафатын адилаар та ч мөн адил гагцхүү Бурханы өргөөнд л байх Бурханы оршихуйг таалах болно.
Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

A Jolt of Joy

Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү