Баяр хөөрийн ДоргилтЗагвар
![A Jolt of Joy](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F228%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Иудейчүүд рүү маш агуу их мөн ямар ч өршөөлгүй арми дайрахаар бэлтгэж байсан. Тэд Бурханы өргөөнд Эзэнд залбирч мөн тусламж эрэхээр цугларцгаасан. Энэхүү улсын бүх ард түмэн амьсгаа даран Бурханаас ирэх Үгийг хүлээж байсан.Тэд бүгдээрээ хүйс тэмтрэгдэх болов уу? Тэдний орон гэр шатаагдан, тоногдох болов уу? Тэдний эхнэр болон охидууд нь хүчирхийлэгдэх болов уу?Эзний Сүнс Асафын хөвгүүдээс гаралтай Иахазиел дээр гэнэт буун иржээ. Иахазиел нь магтан дууны удирдагч байсан! Түүний гэр бүл дор хаяж 6 үеээрээ магтан дууг удирдсан бөгөөд энэхүү түүхэн үед Бурхан Иахазиелд хандан ийнхүү хэлсэн, "Бүү ай! Бурхан та нартай хамт байна! Санаа зовох хэрэггүй учир нь Бурхан та нарын өмнөөс тулалдах болно! Та нар зөвхөн итгэл дотроо л зогсоход хангалттай!"
Эдгээр үгсүүд нь хэдэн зууныг туулан Иахазиелын уруулаас таны зүрх сэтгэл рүү цуурайтан байна. Бурхан таны талд бөгөөд таны өмнөөс өнөөдөр Тэрээр тулалдах болно. Улаан Тэнгисийг дундуур нь хуваасан тэр л Бурхан таны талд байна! Голиатыг Давидын гараар шарвасан Бурхан таны өмнөөс тулалдах болно! Даниелын төлөө арслангуудын амыг хаасан тэр Бурхан таны амьдралыг удирдаж байна.
Иехошафат Хаан тэгээд яг юу хийсэн бол? Тэрээр Эзний өмнө сөхрөн унаад магтсан. Энэ миний хувьд үнэхээр сайхан зөвлөгөө байна...харин таны хувьд? Хэн нэгэн дайсан чинь таны амийг авахаар нүүр тулах үед, та энэхүү хааны хийсэн шиг зүйлийг хийх хэрэгтэй болно...тэрээр Эзний өмнө нүүрээрээ унан, магтсан. Хэрвээ энэ нь Иехошафатад хангалттай байсан юм бол...энэ нь таньд ч мөн адил хангалттай. Үүнд таны Баптист уу эсвэл Пентакост уу...Лютеран уу эсвэл Карисматик уу эсвэл Ариун роллер уу огт хамаа байхгүй! Амьдралдаа би өдөр бүр нүүрээрээ газар унан зүрх сэтгэлээсээ магтахад тодорхой хэмжээний цаг гаргахаар шийдэж байна. Энэ нь хүч чадал ба ялалтын байрлал юм! Өөрөөсөө хамаагүй том зүйлтэй тулалдах үедээ өөрсдийгөө ялалтын төлөө бүтээгдсэн хүмүүс гэдгээ мэддэг хүмүүсийн стратеги байрлал яах аргагүй мөн.Эцэст нь Иехошафат юуг хийсэн бэ? Тэрээр босч зогсоод Эзнийг маш чанга дуугаар магтан дуулсан! Би сонсож байна...та Иехошафаттай хамт магтахыг хүсч байна уу? Магтаалаа өндөрсгөөрэй...ялалт ойрхон байна!

Энэ төлөвлөгөөний тухай
![A Jolt of Joy](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F228%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.
More
Энэхүү уншлагын төлөвлөгөөг нийтлэсэн Кэрол МакЛойдод талархсанаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.justjoyministries.com-с үзнэ үү
Холбоотой төлөвлөгөө унших
![Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу Хандах](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F255%2F320x180.jpg&w=640&q=75)
Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу Хандах
![Арай Дээр Уншлагын Төлөвлөгөө](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F229%2F320x180.jpg&w=640&q=75)
Арай Дээр Уншлагын Төлөвлөгөө
![Сүнсээ Халдваргүйжүүлэх](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F257%2F320x180.jpg&w=640&q=75)
Сүнсээ Халдваргүйжүүлэх
![Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1930%2F320x180.jpg&w=640&q=75)
Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх нь
![Өдөр бүрийн чимээгүй цагийг Greg Laurie-той хамт](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F254%2F320x180.jpg&w=640&q=75)
Өдөр бүрийн чимээгүй цагийг Greg Laurie-той хамт
![Оюун санааны тулаан чимээгүй цаг](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F235%2F320x180.jpg&w=640&q=75)
Оюун санааны тулаан чимээгүй цаг
![Цаг хугацаагаа Бурханд зориулах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1355%2F320x180.jpg&w=640&q=75)
Цаг хугацаагаа Бурханд зориулах нь
![Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55229%2F320x180.jpg&w=640&q=75)