2Шастир 20:14-19

2Шастир 20:14-19 АБ2013

Тэгтэл чуулганы дунд ЭЗЭНий Сүнс Асафын хөвгүүдээс гаралтай леви хүн Маттаниагийн дөч, Иеиелийн гуч, Бенаиагийн ач, Зехариагийн хүү Иахазиел дээр буун иржээ. Тэрээр —Бүх Иуда, Иерусалимын оршин суугчид болон Иехошафат хаантаан, сонсоцгоо. ЭЗЭН та нарт айлдахдаа “Энэ асар их цэргээс болж бүү ай, бүү шантрагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм. Маргааш тэдний өөдөөс явагтун. Харагтун, тэд Зизийн өгсүүр замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Иеруелийн цөлийн өмнүүр хөндийн адгаас олох болно. Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарт зориулсан ЭЗЭНий авралыг харагтун” гэв. Бүү ай, бүү шантрагтун. Маргааш тэдний өөдөөс хөдөл, ЭЗЭН та нартай хамт байна гэлээ. Тэгэхэд Иехошафат нүүрээрээ газарт доош бөхийв. Бүх иуда хүн болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНд мөргөхөөр ЭЗЭНий өмнө унав. Кохатчуудын болон корачуудын хөвгүүдээс гаралтай левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилийн Бурхан ЭЗЭНийг магтахаар зогслоо.