2Шастир 20:5-13

2Шастир 20:5-13 АБ2013

Тэгээд Иехошафат Иуда болон Иерусалимын чуулганы дунд, ЭЗЭНий өргөөнд шинэ хашааны өмнө зогсоод, залбиран —Бидний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН, Та тэнгэр дэх Бурхан бус уу? Та үндэстнүүдийн бүх хаанчлалыг захирагч биш гэж үү? Хүч чадал Таны мутарт байдаг тул Таны эсрэг зогсож хэн ч үл чадна. Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, тэдний газар нутгийг анд найз Абрахамынхаа үр удамд мөнхөд өгөөгүй гэж үү? Тэд энд амьдарч, Таны нэрд зориулан Танд энд ариун газрыг барьж хэлэхдээ, “Бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг гамшигт муу юмс буух аваас, бид энэ өргөөний урд, Таны өмнө зогсоод, (учир нь Таны нэр энэ өргөөнд байгаа) зовлон шаналал дундаас Тан уруу хашхирах аваас Та сонсож, биднийг аврах болно” гэсэн билээ. Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй харин израильчууд тэднийг устгалгүй тэднээс тойрсон билээ. Бидэнд өв болгон Таны өгсөн эзэмшлээс тань биднийг хөөн зайлуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг хараач. Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрхэхээ мэдэхгүй ч бидний хараа Тан дээр байна гэжээ. Бүх иуда өөрсдийн нялх үрс, эхнэр, хөвгүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв.