Сургаалт үгс 1:20-33

Сургаалт үгс 1:20-33 АБ2013

Гудманд ч мэргэн ухаан хашхирч, Талбайд ч өндөр дуугаар дуугарч, Олон хөлийн газар ч орилж, Хотын гулдан хаалганы үүдэнд ч бас үгсээ тэр өгүүлрүүн: “Гэнэнчүүд ээ та нар хэдий болтол Гэнэдэл мунхаглалаа хайрлах вэ? Хэр удаан, басамжлагсад басамжлалаа бахдаж, Мунхагууд мэдлэгийг үзэн ядах вэ? Гэсгээлтэд минь эргэн ханд Тэгвэл, би сүнсээ та нар дээр бялхуулна, Үгээ би та нарт мэдүүлнэ. Дуудахад минь та нар үл хэрэгссэн Даллан сунгах гарыг минь хэн ч эс анхаарсан тул Зөвлөгөөг минь та нар үл ойшоон Гэсгээлтийг минь ч эс хүссэн учир Гай гамшиг дээр чинь би инээнэ Айдас нөмрөхөд чинь би элэглэнэ, Айдас та нар дээр шуурга мэт ирэхэд ч Гай гамшиг та нарыг хуй мэт нөмрөх үед ч Зовлон шаналан ба гай тотгор та нар дээр буух цагт ч тийн хандана. Тэгээд тэд намайг дуудна, Би эс хариулна. Тэд намайг хичээнгүйлэн хайна, Би эс олдоно. Учир нь тэд мэдлэг юугий минь үзэн ядсан, ЭЗЭНээс эмээхүйг эс сонгосон, Зөвлөгөөг минь тэд хүлээж аваагүй, Зэмлэлийг минь тэд хайхраагүй, Замналынхаа үр жимсийг тэгэхээр идэх л болж, Сэдсэндээ бас цадах л болж. Гэнэн хүн эргэж шарвах агаад үүндээ үхмүй Мулгуу нэгэн хэнэггүй бөгөөд түүндээ сөнөмүй. Аюулгүй байх болно, харин намайг сонсогч нь Айдас хүйдэсгүйгээр аж төрөх болно.”

Сургаалт үгс 1:20-33 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв