Үүгээрээ дамжуулан Бурханыг хайЗагвар

Seek God Through It

10-с 10 дахь өдөр

Бидэнд Ариун Сүнс хэрэгтэй. Түүнтэй харилцах бидний харилцаа маш чухал. Бурханыг эрж хайх нь хэзээ ч зогсохгүй аялал юм. Заримдаа амьдрал биднийг муухай аашилж, ундууцахаас өөр юу ч хийх аргагүй байдалд оруулдаг.

Бид ядрахаасаа ч хүртэл залхах хэмжээнд хүрдэг. Уйлахаасаа ч залхана. Залбирахаасаа ч залхана. Хичээхээсээ ч залхсан. Сүмээсээ ч залхана. Хүндэтгэн магтахаасаа ч залхана. Амьдралаас ч залхана.

Яг энэ мөчид бид бууж өгөх хэрэгтэй гэж хэлж буй олон бодлууд дундуураа ТУУЧИН гарахын тулд өөрсдийгөө урамшуулах ёстой. Бид Бурханыг эрж хайх үедээ Түүний амлалтуудыг олж авч, бид чадна, бид хийх болно гэдэгтээ эргэлзэлгүйгээр итгэх ёстой. Түүний төгс, давуу амар тайван нь бидэнд боломжтой гэдэгт бид итгэх ёстой.

Бид Бурханыг эрж хайхдаа итгэлтэй байх ёстой. Цус алддаг асуудалтай байсан эмэгтэйн нэгэн адилаар бид Түүнд хүрвэл эрүүл, бүтэн болно гэдэгтээ итгэсээр бай.

Үүнийг өдөр бүр тунхаглаарай:

  • Надад амар тайван нь байх болно.
  • Надад ялалт байна.
  • Бурхан намайг бүтэн болгосон.
  • Бурханыг эрж хаймааргүй санагдсан үедээ ч би Түүнийг эрж хайх болно.

Харанхуй хонгил бүрийн төгсгөлд гэрэл бий. Шуурга бүр зогсдог. Бурхан итгэмжит хэвээр байна.

Бурханыг үүгээрээ дамжуулан хайгаарай!

Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Seek God Through It

Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргаж өгсөн Брионна Жинни Нижа Риверад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.brionnanijah.com/

Холбоотой төлөвлөгөө унших