Үүгээрээ дамжуулан Бурханыг хайЗагвар

Seek God Through It

10-с 3 дахь өдөр

Та хэзээ нэгэн цагт бүрэн дүүрнээр, "Бурхан минь, хэрэв та л үүнийг хийхгүй юм бол би хийж чадна гэдэгтээ итгэлгүй байна" гэж хэлж байсан уу?

Байнгын бэрхшээл, зовлон зүдүүр дунд Бурханыг хайх нь заримдаа хэцүү санагддаг. Итгэлээ хэчнээн хадгалахыг хичээсэн ч итгэл маань биднээс холдож буйг л харах хандлагатай байдаг.

Цус алддаг асуудалтай байсан эмэгтэйг авч үзье. Тэр 12 жилийн турш ийм асуудалтай байжээ. Тэр 12 жилийн турш өвдөлт дунд байсан байна. Тэр 12 жилийн турш зовж шаналжээ. Тэрхүү 12 жилийн турш тэр өөрөө залбирч, бусад хүмүүс ч түүний төлөө залбирсан гэдгийг би төсөөлж хэлэх байна.

Марк 5:26-д тэрээр маш их зовж шаналж, олон эмчид үзүүлж байсан ч улам дордсон гэсэн байна.

Зарим хүмүүсийн хувьд амьдрал улам л илүү их сэтгэлийн гэмтлийг авчирсаар байдаг мэт санагддаг учраас би энэ түүхийг маш их ач холбогдолтой гэж бодож байна. Гэр бүл, найз нөхөд, эмчлэгч эмч, пастор гээд хэнтэй ярилцаж буй нь хамаагүй, бидний мэдэрдэг өвдөлт улам илүү дорддог.

Энэ эмэгтэй далд ухамсартаа шийдвэр гаргасан байна. Тэр Түүний хувцсанд хүрвэл л эдгэрнэ гэдэгт итгэсэн байна. Түүний итгэлтэйгээр эрэл хайгуул хийсэн нь түүнийг зүгээр болгосон юм. Тэрээр Есүс рүү очихын тулд хурсан олон болон өөрийн өвдөлт, цус алдалт, зовлон зүдүүр бүхий туршлагаа даван туулжээ.

Бурханыг эрэлхийлэх нь зөвхөн нэг газар очих нь биш, харин нөхөн сэргээгдэх, эдгэрэх тийм л газар руу хөтлөн дагуулдаг.

Таны пастор, гэр бүл, найз нөхөд, эмч нарын засаж залруулж, шийдэж, сайжруулж чадахгүй зарим зүйлс бий. Зөвхөн Бурхан л таныг, намайг, биднийг бүрэн бүтэн болгож чадна. Энэ бол Түүнийг эрж хайхын гоо үзэсгэлэн юм.

Өдөр 3:

  • Түүнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, хүндэтгэн мөргөх ганцаарчилсан цагийг хувьчлан гаргаарай.
  • Марк 5:25-34-ийг тунгаан бодоорой.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Seek God Through It

Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргаж өгсөн Брионна Жинни Нижа Риверад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.brionnanijah.com/

Холбоотой төлөвлөгөө унших