Үүгээрээ дамжуулан Бурханыг хайЗагвар

Seek God Through It

10-с 6 дахь өдөр

Бурханыг эрж хайх нь чухал. Гэхдээ хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг эрж хайхын урьд та түүний шинж чанаруудын талаар ойлголттой байх ёстой. Бурханы тухайд ч мөн адил. Бид Бурханы зан чанарыг мэдэх ёстой.

Бид сүм дээр эсвэл бусад хүмүүсийн ярьсан, хэлснийг сонссон зүйл дээр үндэслэн Бурханыг хэн бэ гэдэг ярианы мэдлэг төдийхөнтэй байж болохгүй.

Бурхан хангагч, тайвшруулагч, Тэр бидний төлөө санаа тавьдаг, Тэр биднийг хардаг, Түүний оршихуй бол бидний амьдралын жанжин шугам мөн гэдэгт бид эргэлзэх зүйлгүйгээр итгэлтэй байх үедээ бид тэрхүү илчлэлд тулгуурлан үйлдэх болно. Одоо олон хүмүүс сэтгэлийн түгшүүр, хямрал, бууж өгөх мэдрэмжүүдтэй тэмцэж байгаа ч гэсэндээ би итгэлтэй байна гэж хэлж болох юм. Гэхдээ бид арьсныхаа өнгөндөө бүрэн итгэлтэй байдаг шигээ үүнд итгэлтэй байх ёстой. Нөхцөл байдлаас үл хамааран хэн ч бидний арьсны төрөлх өнгөнд ХЭЗЭЭ ч биднийг эргэлзүүлж, ятгаж чадахгүй. Бид арьсныхаа өнгийг ямар ч эргэлзээгүйгээр мэддэг. Бид ямар ч эргэлзээгүйгээр цохилж буй зүрх, тархитай гэдгээ мэддэг. Хэн ч, юу ч биднийг өөрөөр ятган үнэмшүүлж чадахгүй.

Бурхан бол Түүний юу гэж хэлсэн тийм л нэгэн гэдэгт бид адилхан итгэлтэй байх ёстой. Бурханы амлалтууд чухал ач холбогдолтой бөгөөд идэвхтэй хэвээр байна.

Өдөр 6:

  • Бурхан хэн бэ гэдгийг тунгаан бодоорой.
Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Seek God Through It

Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргаж өгсөн Брионна Жинни Нижа Риверад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.brionnanijah.com/