Үүгээрээ дамжуулан Бурханыг хайЗагвар
Бурханы амар тайван болбоос амлалт бөгөөд Бурханы амлалт бүр нь зарчимтай холбогдсон байдаг. Бид өөрсдөдөө санаа зовохгүй байхыг заах ёстой. Библид амар тайвны тухай хоёр чухал зүйлийг дурдсан байдаг. Үүнд: Бүх ойлголтыг давсан амар тайван (Филиппой 4:7) ба төгс амар амгалан (Исаиа 26:3).
Эдгээр урам зориг өгөхүйц эшлэлийг хэрхэн хэрэгжүүлэхээ ойлгохгүйгээр уншихдаа бид өөрсдийн мэддэг санаа зоволт
гэдэг зүйл рүүгээ хурдан буцаж ирдэг.Паул бидэндюунд ч санаа бүү зов, бүү түгш гэж хэлсэн. Өнөөгийн сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэгийн соёлд түүний мэдэгдэл бидэнд хийсвэр эсвэл хуучирсан мэт санагдаж магадгүй юм. Харин дараа нь тэрээр бүх зүйлд гэж хэлсэн. Зарим зүйлд биш, харинбүх зүйлд, залбирал болон гуйлтаараа талархалтайгаар, хүсэлтээ Бурханд мэдүүлээрэй. (Филиппой 4:6)
Бидний оюун бодлын чадамжийн талаарх бүх ойлголтоос давсан Бурханы амар тайван нь бидний зүрх сэтгэл, оюун бодлыг Христ Есүс дотор хамгаална гэж сударт бичсэн зүйлсийг бид хийж, хэрэгжүүлж байж л ийнхүү болно.
Давах гэдэг нь грекээр хэтрэх, давуу байх гэсэн утгатай. Энэ нь Бурханы өгдөг энэхүү амар тайван нь бидний ойлголтоос давж гардаг гэсэн үг юм. Энэ нь зөвхөн Түүний өгч чадах амар тайван бөгөөд хүн болоод байгаль зүйн хувьд ойлгогдошгүй байдаг. Үүгээр ч зогсохгүй Түүний амар тайван нь хамгаалалтын систем эсвэл вирусийн эсрэг программ хангамж нь компьютерт ажилладаг шиг л бидний зүрх сэтгэл, оюун бодлыг Христ Есүс дотор хамгаалдаг. Түүний амар тайван нь бидний урмыг хугалахаар оролдож буй энэ ертөнцийн вируст хаалт тавьдаг.
Энэ амлалтыг идэвхжүүлэх цорын ганц арга зам бол итгэлээр бид залбирч, Есүсийн өмнө санаа зовнилуудаа тавих үед Бурхан биднийг сонсоод зогсохгүй Өөрийн бүхнийг давагч агуу амар тайвангаараа бидэнд тайвшралыг өгдөг.
Өдөр 8:
- Түүний амар тайвны тухай тунгаан бодоорой.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.
More