Үүгээрээ дамжуулан Бурханыг хайЗагвар
Бидэнд чимээгүй цаг хэрэгтэй—зөвхөн бид болон Бурхан хамт байх хувьчилсан ганцаараа байх цаг. Энэ хугацаандаа бид Түүний үгийг судалж, залбирч, хүндэтгэл өргөдөг байх хэрэгтэй. Эдгээр нь "сүмийн хүмүүсийн хийдэг" зүйл эсвэл хатуу "шашны даалгавар" биш, харин Бурханыг үнэхээр таньж мэдэх боломж юм.
Бурханыг таньж мэдэх нь үргэлжийн аз завшаантай зүйл байдаг учраас би энэхүү боломжийг онцлохыг хүсэж байна.
Бодоод үзээрэй.
Тэр бүх зүйлийг мэддэг. Тэр бүх зүйлийг ойлгодог. Түүний мэргэн ухаан АГУУ. Зөвхөн Түүний оршихуйд төгс амар тайван, бүрэн бүтэн байдал, амар амгалан байдаг. Тэгвэл яагаад бидний хамгийн чухал хэрэгцээ болох амар тайвныг ханган өгдөг Нэгэнтэй цагийг өнгөрүүлж болохгүй гэж?
Бурхантай өдөр бүр сатааралгүйгээр цаг өнгөрөөх нь бидний амьдралыг өөрчлөх болно. Бидний эргэн тойронд асуудал үүсэж байхад ч завин дээр унтаж байгаа Есүсийн адилаар байж чадна.
Өнөөдөр Бурхантай хамт зорилготойгоор цагийг өнгөрөөгөөрэй. Тэр байтугай сүүлийн гурван өдөрт зарцуулсан цагаа нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Таны оюун бодол, дотоод амар амгалан тань хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаараарай!
Өдөр 7:
- Сатаарахгүйгээр залбирч, хүндлэн мөргөөрэй
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.
More