Үүгээрээ дамжуулан Бурханыг хайЗагвар

Seek God Through It

10-с 1 дахь өдөр

Амьдралд олон сорилттой тулгардаг ба зарим хүмүүсийн хувьд бага наснаасаа эхлэн үүнтэй нүүр тулдаг. 5-18 настайгаасаа би амиа хорлох бодол, уур хилэн, сэтгэл гутрал, түгшүүртэй тэмцэж ирсэн. Би зүрх сэтгэлээ Христэд өгснийхөө дараа ч гэсэн би найдвар үгүй байдалтайгаа тэмцсээр л байсан. Би итгэл, Бурханы хайрын тухай олон номлолуудыг сонсдог, энэ нь намайг тайтгаруулдаг байсан ч хэзээ ч өөрчлөгддөггүй байлаа. Бодит байдал дээрээ эдгээр номлолууд нь намайг дараагийн долоо хоногоо даван туулахад тусалдаг, сэргээн өдөөгч адил л байсан юм. Харанхуй, сэтгэл гутрал, түгшүүр болон амьдрах, уучлах гэсэн тэмцэл маань маш ихээр давамгайлсан хэвээр л байлаа.

Би ихэвчлэн өөрийгөө итгэсээр бай гэж бас зовлон зүдүүртээ задлан шинжлэл хий гэж хүчлэхийг оролддог байв. Би сэтгэл гутралд орсон Христэд итгэгч байхыг хүсээгүй. Би сэтгэл гутралтай, шашингүй үзэлтэн байсан болохоор сэтгэл гутралтай хэр нь Христ итгэгч байна гэдэг нь утгагүй шүү дээ. (Би өөрөөрөө бол бүхнийг муугаар хийж чадна)

Амар тайван байх боломжтой бөгөөд энэ нь Түүний оршихуйд байх юм гэдгийг олж мэдээд би Бурханыг эрж хайж эхлэх хүртэл ийм байгаагүй.

Бурханы амар тайван бол бид Ариун Сүнсний удирдамжаар үргэлжлүүлэн өөртөө төлөвшүүлсээр байх зүйл юм.

Сэтгэлийн гэмтэл, сэтгэл гутралын талаарх бол бидний хамгийн ихээр холбож болох хүн бол Иов гэдэгт би итгэдэг. Иов бол өөрийгөө хэзээ ч төрөөгүй байсан бол гэж олон удаа хүссэн хүн байсан. Амьдрал түүнд амьдрахад ямар ч үнэ цэн байхгүй мэтээр мэдрүүлсэн.

Танд хэзээ нэгэн цагт муу зүйл дахин дахин тохиолдсоор байгаа мэт санагдаж байв уу? Таны юу ч хийсэн, хийгээгүйгээс үл хамааран амьдрал таныг өвтгөж, доромжилсоор байна уу? Яг ийм үед л бид хүсэхгүй байсан ч хамаагүй Бурханыг л хайх ёстой.

Надад итгээрэй, Бурханыг хайх нь бидний бодож байгаа шиг тийм хэцүү биш. Бурханыг эрж хайх нь аливаа зүйлийг эрэлхийлэхийн нэгэн адилаар зориулалтыг шаарддаг. Бид ямар нэг зүйлийг хүнд хэцүү хэмээн харах үед бид өөрийн мэдэлгүй зориулалт гаргахаасаа зориг мохдог.

Бурханыг эрж хайх нь төвөгтэй, хэцүү юм

гэсэн сэтгэлгээгээр биш харин Би үүнийг дуртайгаар хийнэ, сэтгэл хангалуун байна гэсэн сэтгэлгээтэйгээр Бурханыг эрж, хайж эхлээрэй.

Өдөр 1:

  • Өглөөдөө хамгийн түрүүнд, оройдоо хамгийн сүүлд хүндэтгэл бишрэлийг өргөөрэй. Хугацааны хувьд хэр удаан байхыг өөрөө шийдээрэй. Хүндэтгэн байхдаа Түүний хэн бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээрэй.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Seek God Through It

Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргаж өгсөн Брионна Жинни Нижа Риверад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.brionnanijah.com/

Холбоотой төлөвлөгөө унших