Үүгээрээ дамжуулан Бурханыг хайЗагвар
Бурхан таныг хардаг, анхаардаг. Энэ нь мэдээжийн л сонсогдож магадгүй ч, үгүй дээ, Тэр таныг үнэхээр хардаг юм шүү.
Тэр биднийг өвдөж байгааг хардаг. Тэр бидний зовлон шаналал, нуугдмал айдас, бухимдал, хүсэл тэмүүлэл, урам хугарал, уур хилэн, хуурамч инээмсэглэл, хуурамч инээд бүрийг хардаг. Тэр бидний тэвчиж гарсан хүчирхийлэл бүрийг хардаг. Тэр сохор биш ээ, бидний уйлахыг ч тоолгүй өнгөрөөдөггүй.
Миний дуртай эшлэлүүдийн нэг бол Дуулал 56:8 "Та миний бүхий л уй гашууг мэддэг. Та миний нулимс бүрийг туламдаа цуглуулсан. Нэг бүр нь таны номд бичигдсэн"
Заримдаа би энэ эшлэлийг дахин уншиж, нулимс минь дэмий байгаагүйг өөртөө сануулах дуртай. Бурхан хүмүүсийг маш үнэ цэнтэй гэж хардаг тул бидний нулимсыг туламд цуглуулж, үүнийг Тэнгэрт бичиж, бүртгэдэг.
Хэдийгээр бид ярьж чадахгүй байсан ч нулимс маань зөвхөн Бурхан л ойлгож чадах үгсээр ярьдаг юм.
Тиймээс бид Бурханыг эрж хайхдаа Түүний анхаарлыг татах гэсэн байр сууринаас Түүнийг хайдаг бус, харин бид аль хэдийн Түүний анхааралд буй гэдэг байр сууринаас хайдаг юм.
Бид аль хэдийн Түүний анхаарлыг татсан. Бид Түүний бодолд аль хэдийн байгаа.
Үймээн самуунтай үед ч амар тайван байх боломжтой. Энэ хачин чигтэй сонсогдож байгааг мэдэж байгаач, гэхдээ л боломжтой.
Бидний хийх ёстой нэн тэргүүний зүйл бол Түүнийг хэн болохыг таньж мэдэх явдал юм. Тиймээ, бид танихгүй нэгнийг эрж хайж чадахгүй, мөн танихгүй хүнд итгэл хүлээлгэж чадахгүй.
Хэрэв би эргэлзээний сүүдрийг даван Бурхан бол хангагч, Тэр хангана гэдгийг мэдэж байвал би одоогийнхоо нөхцөл байдалдаа амар тайван байж чадахаас гадна хүндэтгэл, залбиралд өөрөөр хандах боломжтой. Би үүнийг шашны бүрэн эрх гэж харахгүй, харин Түүний амар тайван дотор цэнэглэгдэх, дүүргэгдэх боломж гэж үзэх болно.
Бидний олонх нь ингэж хэлэх байх: Гэхдээ би Түүнийг хангагч гэдэгт итгэдэг шүү дээ
Миний хариулт бол: Хэрэв бид үүнд итгэдэг л юм бол яагаад бид санаа зовж байна вэ?
Юмс найдвартай гарт байгаа гэдгийг би мэдэж байгаа бол санаа зовох шаардлагагүй. Би үүнд итгэлгүй байх үедээ л санаа зовдог.
Хэрэв би асуух л юм бол таньдаг хэн нэгэн маань миний төлөө ямар нэг зүйлийг зөвөөр, сайнаар хийж өгдөг гэдгийг би мэддэг бол би санаа зовохгүй. Би санаа зовохгүй байх болно, яагаад гэвэл тэр хүн надад өөрийгөө БАТЛАН ХАРУУЛСАН туршлага бий учраас тэр. Би тэдэнд итгэж болно гэдгээ мэднэ.
ГЭХДЭЭ.
Хэрэв би ямар нэгэн харилцаагүй байдаг хүнээсээ миний төлөө ямар нэгэн зүйл хийгээч гэж гуйхдаа тэд үүнийг хийж чадах эсэхийг мэдэхгүй шүү дээ. Би тэднийг чадах байх л гэж найдна. Би санаа зоволттой байх болно.
Өдөр 2:
- Бурханыг өдөр шөнөгүй хүндэтгэ.
- Тэр хэн бэ гэдгийг тунгаан бодоорой.
Энэ төлөвлөгөөний тухай
Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.
More