Үүгээрээ дамжуулан Бурханыг хайЗагвар

Seek God Through It

10-с 5 дахь өдөр

Та ширүүн бороо эсвэл өтгөн манан дундуур машин жолоодож явж байв уу? Та зорьсон газраа хүрэх хүртлээ л хичээсээр байх хэрэгтэй болдог. Бороо, манан нь таны явж байгаа үзэгдэх орчинд тань саад болдог. Заримдаа та шуурга эсвэл манан намдтал зогсдог.

Бурханыг эрж хайхдаа бид оюун санааны болон заримдаа бие махбодын хувьд саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болно. Бурханыг эрж хайх нь бий болгож, барьж байгуулах ёстой хэмнэл юм. Энэ нь бидний төрөлхөөс үзүүлдэг хариу үйлдэл биш юм.

Сэтгэлийн гэмтэл (trauma) нь биднийг Бурханыг эрэлхийлэхгүй байхаар харалган болгодог, учир нь бидний хардаг зүйл нь зөвхөн бидний өвдөлт л юм. Бид гаднаас ирэх гэр бүл, найз нөхдийнхөө шаардлагыг мэдэрдэг. Бидний өөрсдийн маань үүрэг хариуцлага, бодит байдлын дарамт дор дотоод хүн маань няцарч буйг бид мэдэрдэг.

Эдгээр нь яг л олон дунд дарагдсан, цус алддаг асуудалтай байсан эмэгтэйн адил бидний даван туулах ёстой оюун санааны саад бэрхшээлүүд юм. Олон түмэн гэдэг бол зөвхөн бие махбодын хувьд саад бэрхшээл төдийгүй оюун санааны ч саад юм. Бид Есүсийн ханган өгөх сэргээлт, бүрэн бүтэн байдал бүхий болохын тулд өөрт эргэлзэх, Бурханд эргэлзэх ингэвэл яах бол, яагаад би гэж гэсэн бүх эргэлзээнүүдийг даван туулах ёстой. Хэрэв оюун бодол маань бидний нөхцөл байдлын харанхуйд үлдэх юм бол бид гэрлийг яаж олж харах вэ?

Итгэлээр Есүст хүрэх юм бол энэ эмэгтэй бүрэн бүтэн болно гэдгийг мэдэж байсан. Цугларсан хүмүүсийн дундуур туучин гарах нь хангалтгүй байв. Түүний оршихуйд орж, итгэлээр Түүнд хүрсэн нь тэр эмэгтэйг эрүүл болгосон юм.

Есүсийг эрж хайн, Түүний оршихуйд орсноор л бид сэргээгдэх боломжтой

Өдөр 5:

  • Залбирч, хүндэтгэн мөргөөрэй.
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Seek God Through It

Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргаж өгсөн Брионна Жинни Нижа Риверад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.brionnanijah.com/

Холбоотой төлөвлөгөө унших